Хөдөө явсан хүн байна даа...
Хөдөө явсан хүн байна даа, хэдэн зураг оруулъя. 6 сард бид хотоос гараад Хөтөл,Эрдэнэт, Булганаар дайраад Хөвсгөл орохоор явав. Энэ дараах нуур бол Булганы нутагт байдаг Шарга нуур. Хануйн голын гүүрээр гараад хэдхэн км-т оршдог.
"Хөдөө явсан хүн байна даа..." цааш унших »
Миний оёдол үйлийн бяцхан түүх
Эрчүүд уг нь уран цэцэн эхнэрт, хадмууд хөх зүү хөндлөн барьдаг уран бэрд дуртай байдаг байх. Би бол тийм бэр биш. Хар багадаа хүүхэлдэйнд өөдөсөөр янз бүрийн хувцас шиг юм хийж байна гэж оролдсоор байгаад оёдлын машин ажиллуулж сурсанаас цаашгүй. Хөдөлмөрийн хичээл дээр нэр хичээгээд онц гарахын тулд хальт муль ганц хоёр юм нэхэж хатгаж байснаас өөргүй. Тэгээд ч миний багын хүүхэлдэйнүүд ямар галбир сайтай барби байсан биш.
"Миний оёдол үйлийн бяцхан түүх" цааш унших »
50 мянган төгрөг авмааргүй байна
Тэгээд хэд гэж үү, нэг саяыг гэхгүй юу... За за үнэнгээ хэлэхэд би лав 50 мянган төгрөг, гэр бүлээрээ гэвэл 200 000 төгрөг авмааргүй байна. Энэнийхээ оронд ирээдүйд хэрэгтэй нэг юм хиймээр, бүтээмээр, босгомоор байна шүү дээ. Баян цатгаландаа биш ээ, мөнгө хэнд ч илүүдэхгүй ч, тал талд тарааж байхаар нийлүүлээд томхон юм хийчихвэл дээр баймаарсан.
"50 мянган төгрөг авмааргүй байна" цааш унших »
Хөөрхөн яриа
- Өвөө манайд иртэл манай агаа дагав. ”Танайд хоноё оо” гэсээр байгаад дагаж явах юм болов. Би: “Чи ойрдоо шөнө уйлаад байгаа, өвөө эмээ хоёрыгоо ядраах юм биш үү” гэсэн чинь өвөө нь: “Миний хүү яагаад уйлсийн. Зүүдлээд байгаамуу...”. Агаа: “Аав ээжийн орон дээр унтдаг болчихсон. Би хажууд нь ганцаараа өөрийнхөө орон дээр унтаад, тэгээд мангас зүүдлээд ий ий гээд уйлаад байгаа” гэв.
"Хөөрхөн яриа" цааш унших »
Алтыг шүтэх үү, эс шүтэх үү...
Гэр бүлийн хоёр нутгаасаа гараад Заамарт иржээ. Заамар руу энд тэндээс хүмүүс шууран ирж, алтны нинжанууд тэр үеэс л бий болсон. Дунд насны хүү охин хоёртой тэд амьдрал нь илт дээшлээд байс хийгээд л хот руу орж гараад явдаг байлаа. Нэг ирэхдээ цоо шинэ супер 69 авсан, машинаараа байн байн ирж наймааны зүйл аваад явна. Ирэх болгондоо угаалгын машин, хивс, зурагт гээд л бас бус юм гэртээ авсан байдаг. Анх бол алт ухдаг байсан байх, дараа нь харин тэндээ цайны газар, дэлгүүр зэргийг ажиллуулдаг байсан гэж дам сонссон. Тэгээд хэдэн жил сураг сонсоогүй ч харин 2-3 жилийн өмнө сураг сонсдох нээ, нөхөр нь яагаад ч юм нас барсан байж.
"Алтыг шүтэх үү, эс шүтэх үү..." цааш унших »
Байгаа бололцоогоороо дархлаагаа сайжруулах
Өчигдөр уржигдархан гахайн ханиад гарчихсан болохоор дэлгүүр хоршоо руу гүйж ч амжсангүй. Шууд байгаа бололцоогоороо дархлааг сайжруулах гэж үзлээ. Гахайн ханиад нь нэг төрлийн ханиад болохоор дархлаа сайтай байвал тусахгүй байх магадлал өндөр юм байна. Бага насны хүүхдүүдэд илүү их тусах болохоор бага насны хүүхдүүдийн дархлааг яаж гайгүйхэн байлгах тал дээр хувийн санаа оноогоо нэмэрлье.
"Байгаа бололцоогоороо дархлаагаа сайжруулах" цааш унших »
99 дэх бичлэг ба Миний нандингууд
Энэ миний 99 дэхь бичлэг л дээ. 99 гэхээр тооны тухай бичмээр санагдлаа. 9 бол манай хүний дуртай тоо учраас надад таалагддаг тоо. Анх бид хоёр 1999 оны 11 сард Салхи хамтлагийн тоглолтыг үзэж болзож байжээ. Тэгэхдээ бол 9 сараас эхэлж над дээр ирэмтгий болсон юм байна. Тэрнээс хойш 10 жил өнгөрчээ. Хурдан байна шүү. Жаахан байхдаа тэр 9 дугаартай тоглогч байлаа. Дараа нь анх удаа гар утас авч 8911 гэсэн дугаартай болж байв. 8 нь миний нэрний үсэг буюу миний дуртай тоо, 9 нь өөрийнх нь дуртай тоо, 11 нь өөрийнх нь нэрний үсэг.
"99 дэх бичлэг ба Миний нандингууд" цааш унших »
Хүлээлт дууслаа
Оюутолгойн гэрээг зурагдахаар ингэнэ тэгнэ гэсэн их хүлээлт энэ намаржингаа хүмүүсийн дунд байлаа. Дүүгийн ажилладаг компани гэрээ байгуулагдчихвал тогтмол ихээхэн орлоготой болоод ирнэ гэнэ. Найзын компани болохоор гэрээ байгуулагдсаны дараа ихээхэн ажилчин нэмж авч Оюутолгой дээр нэгэн төсөл дээр гүйцэтгэгчээр ажиллана гэнэ.  Оюутолгойн ордыг ашиглаад ирэхээр цахилгаанаа тийш нь зарах учраас цалин нэмэгдэнэ гэсэн цуу яриа станцынхны дунд гарчээ. Олигтой ажил, мэргэжилгүй залуус Оюутолгойд ажиллана гээд хөөцөлдөөд эхэлчихэж.
"Хүлээлт дууслаа" цааш унших »
Гэрээ тохижуулахдаа эндээс санаа аваарай - 9
Уух юм бүгд нэг саванд Designers: Ante Vanilla wave_caddy
"Гэрээ тохижуулахдаа эндээс санаа аваарай - 9" цааш унших »
Салалтын өмнө бодох зүйл...
Найз нөхдийн ихэнх нь надтай адилхан гэр бүлтэй болоод хэдэн жилийн нүүр үзчихсэн. Сайн муу аливааг хамтдаа туулчихсан, нэгээс хоёрын зэрэг бага насны хүүхэдтэй болчихжээ. Аливаа зөрчилдөөн хаана ч байдгийн адил янз бүрээр зөрчилдөөд эвлэрэхдээ эвлэрээд, эвлэрэхээсээ өнгөрөөд саллаа гэчихсэн явж байх нь байх юм. Бас нэг дотны хүн гэр бүлээсээ салчихлаа.
"Салалтын өмнө бодох зүйл..." цааш унших »
Аальгүй нас
Аальгүй нас гэж байдаг юмаа байдаг юм. Охин дүү маань сурагч байхдаа аальгүйтлээ гээл ахад их загнуулдаг байлаа. Уг нь хөөрхий минь, өндөр өсгийт өмсөж эхлээд, үе үехэн тольдоол үс гэзэг, хувцас хунараараа оролдох нь ихэссэн л дээ. Тэглээ гээд ангийнхаа найз нөхдийг ээж бид хоёрт ярьдаг, бид хоёр хэнтэй нөхөрлөдөгийг нь сайн мэддэг байлаа. Ээж нэг удаа ахаас өмөөрч байна.
"Аальгүй нас" цааш унших »
Нөгөө хэн бөө болчихож...
Хөдөө явж байхдаа бөөгийн тухай бичнээ гэж бодоод явлаа. Манай нэг хүргэн ахын төрсөн дүү айхтар сүрхий бөө болжээ. Угаасаа өвөг дээдэс нь бөөгийн удамтай юм гэнэлээ. Бие хаа нь муудаад, унаж тусаад нэг хэсэг болохоо байсан гэсэн. Тэгээд тэр онгодыг нь хүлээж авахгүй гүрийгээд байсан чинь эргэн тойрны хамаатан садны ганц нэг хүн тэнгэр рүү яваад эхлэхээр нь аргагүй эрхэнд онгод сахиусаа хүлээж аваад бөө болсон юм байх. За ингээд орхие, бурхан минь өөрийнх нь тухай бичиж байна гээд мэдчихвий дээ. Хэхэ.
"Нөгөө хэн бөө болчихож..." цааш унших »
Зуны зугаалга дууслаа
Асар таалагдсан нэг үгээр бичлэгээ эхэллээ. Энэ үг TV Zone сэтгүүл дээр байсан.
"Зуны зугаалга дууслаа" цааш унших »
Гэрээ тохижуулахдаа эндээс санаа аваарай - 8
Түлхүүрний гэр Designers: Thomas Brinch-Møller & Jacob M. Lund Хэрвээ түлхүүрээ хаячих гээд байдаг бол хаалганы ойролцоо иймэрхүү хөөрхөн зүйл байж болох юм.
"Гэрээ тохижуулахдаа эндээс санаа аваарай - 8" цааш унших »
Хүний харилцаа...
Хүмүүсийн харилцааны асуудлаас нилээн их юм шалтгаалдагийг ойлголоо. Өмнөх бичлэгт байгаа баяртай сайхан үйл явдал болох үеэр үүнийг бүр ч ихээр ойлгосон юм. Нэгдүгээр төрөх газарын сувилагч асрагч нар жирэмсэн бүсгүйчүүдийг "Миний охион" гэж дуудаад, төрсний дараа гайгүй сайн асарсанд баярлалаа гэж бичсэн чинь цөөнгүй хүн их гайхаж байна. Бүр намайг чи мөнгө өгсөн юм уу гэнээ...
"Хүний харилцаа..." цааш унших »
(Нийт: 103)