Миний охион...

20, 30, 40 настай хэнийг ч байсан "Миний охион" гэж дууддаг газрыг та нар мэдэх үү. Тэнд байгаа бүх хүмүүс хэдэн ч настай хамаагүй бүр надаас дүү ч байж болох охидууд хүртэл "Миний охин, яасан зүгээр үү" гэж ирээд л дуудна. Ингэж дуудуулах их сайхан, нэг л тайвшраад ирдэг юм. Шинэ он гарахаас хэд хоногийн өмнө энд очоод, тэндээ шинэ он гаргаж хэд хоноод гэртээ ирлээ.

Эмэгтэйчүүдийн зовлон жаргалыг хуваалцаж, хажууд нь байж, өөрөө бас биеэрээ тууллаа. Энэ газар бол Нэгдүгээр амаржих газар. Бусад төрөх газрууд ингэж дууддаг юмуу яадаг юм бүү мэд. Энд лав бүх эмч, сувилагч, асрагч нь хүртэл жирэмсэн ээжүүдийг ингэж дуудаж байсан. Харин төрсний дараа бол "Хэзээ төрсөн ээж вэ" гэх мэтээр "ээж" гэж дуудна.

Би ч гэсэн шинэ он гарахтай давхцаад "Миний охион" гэж дуудах хөөрхөн охин үртэй боллоо. Чадах ядахаараа ажиллаж, сэтгэлээрээ асарч сувилсан, эмч сувилагч асрагч нарт баярлаж байна.

Хөл гар хөдлөхгүй байхад цай аманд халбагадаад уулгадаг, утас ойртуулаад өгөөч гэхээр аваад өгдөг, ор дэр засаад, түшиж босгож суулгадаг асрагч нарт, өглөө орой орж ирээд бяцхан үрийг маань хуурайлаад, угаагаад цэвэрлээд өгдөг нярайн сувилагч нарт баярлахаас биш яахав дээ.Бас хамар нь битүүрээд байна гэхээр хамрыг нь хүртэл цэвэрлээд өгдөг юм. Тэд нар ч үнэхээр барагдашгүй их ажилтай хүмүүс шүү.

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. kh_maggi | 2009-01-21 13:03:30
hey bayar hurgie...
2. Болжмор (зочин) | 2009-01-21 13:15:49
Хөөх төрчихсөн үү...за томоос том баяр хүргэе найз минь. Даанч чимээгүй болчихсон юмаа...
3. amor | 2009-01-21 13:21:38
охин уу хүү юу?
том аз жаргал амталж бгаам бна даа миний найз.
их ачлалтай хүмүүс шүү, эмч асрагч сувилагч гээд л..
танай гэр бүлд аз жаргал хүсье.
4. найз | 2009-01-21 13:26:21
баярлалаа найзуудаа, охин охин
5. betty 24 (зочин) | 2009-01-21 13:51:09
Bayar hurgey naizaa. Eruul enh oson tornih boltugai. Ohiduud ch hoorhon shuu
6. iin | 2009-01-21 14:50:03
За ээжүүдээ пистүлдээ цуглараарай, Яриатай, эсвэл 10 өнгөрчлөө, Зурагтаа унтраагаад унтий шүү гээлүү, Төрхийн өмнөх тасагт,

Төрсний дараах тасагт шөнөжингөө өдөржингөө хүүхдүүд, уйлна,
Ээж охин хоёр өдөржин шөнөжин мөөмнөөс салахгүй, Мөөм нь сүү орохгүй, охин нь өлсөөд л, ээж нь байгаагаа л өгж байна ш дээ, яахуу хоюулаа гээл, Аавдаа цонхоор харуулна, 3 давхраас юу ч сайн харагдахгүй, Тэгээл хурдхан шиг аавдаа очихынсан гээл,
7. hm (зочин) | 2009-01-21 15:32:03
Ohintoi bolsond bayar hurgeye! Mongol toroh yamar hetsuu baidag talaar dandaa aimshgiin zuils unshsaar baigaad 1-r torohiin tuhai unshaad itgemeergui sanagdaj baishte. Tanil emchtei baisan yum uu? Mongo tolson uu? gesen bodol shuud ergeldeh yanztai hehe. Nas hargalzahgui 'minii ohion' gej duuddag ni hervee emnelgiin dotood soyol ni bol ih taalagdlaa.
8. hm (зочин) | 2009-01-21 15:40:30
Ohintoi bolsond bayar hurgeye! Mongol toroh yamar hetsuu baidag talaar dandaa aimshgiin zuils unshsaar baigaad 1-r torohiin tuhai unshaad itgemeergui sanagdaj baishte. Tanil emchtei baisan yum uu? Mongo tolson uu? gesen bodol shuud ergeldeh yanztai hehe. Nas hargalzahgui 'minii ohion' gej duuddag ni hervee emnelgiin dotood soyol ni bol ih taalagdlaa.
9. Nini | 2009-01-21 15:41:35
Баяр хүргэе. Аз жаргал хүсье
10. altargana | 2009-01-21 15:44:41
охинтой болсонд баяр хүргэе. Биеэ сайн гамнаарай, шинэ охинд эрүүл саруул өсөж том болохыг ерөөе
11. ВАФЛЬ | 2009-01-21 15:47:30
ээжийгээ улам хайрлаад л , бас үрээн өмнө нь мэдэрч байгаагүй тийм гайхам хайраар хайрлаж байгааз... тэгдийн билээ.
12. Өвлийн өвөө anjigai | 2009-01-21 16:07:53
Ээж болсонд тань баяр хүргэе. Нээх хөөрхөн санагдчихлаа.
13. AndaB | 2009-01-21 16:13:48
Eej bolsond tani bayar huregye!
14. flower_13 (зочин) | 2009-01-21 17:24:48
Баяр хүргье.

төрөхийхөн ч мундаг гавъяатай улс даа...
15. *САЙХАН САНАА* | 2009-01-21 17:31:34
хөөх сайхан аа. за баяр хүргэе...
16. ZOCHIN *** (зочин) | 2009-01-21 18:28:25
MONGOLD 1 N SHINE IRGEN TURUULSEN EEJ TAND ERUUL ENXIG XUSIE
17. Дочкана | 2009-01-21 18:42:46
ee aasn goyiim be
Mongoliin urs mash olon boltugai
18. nekee | 2009-01-21 23:09:28
Ижий болгосон нөхөр охин хоёрт чэнь бас чамд эрүүл энх сайн сайхныг хүсийдээ ах нь ...ахынээ үед хонины бууц үхрийн зэлэн дээр төрдөг байлээшд зарим нь ха ха харин намайг аав маань боож авсан гэсэн бодуул гэртээ гарсан байлгүй бидний ихэнхийг нь аав л боож авсан байдгийн хэ хэ одоо ч сайхан болждээ...
19. SSunday | 2009-01-22 07:23:20
Хэхэхэ, өөлхөн жижигхэн охинтой болчихсон уу? Баяр хүргэе ээ.Ямар гоё юм бэээ. Анхны хүүхэд чинь юм уу? Айлын том нь охин байсан нь хамаагүй дээр байдгиймөөө. Төрөхийнхөн сайн хүмүүс шүү. Яг л тэгэж дууддагиймдаа.
Дүү минь гамаа сайн хийгээрэй. Сайн унтаж амарч байгаарай.
20. chabu (зочин) | 2009-01-22 07:43:07
ohintoi boloh ch saihan daa, ooriigoo alsdaa asruulj harah hun yum shuu dee
21. solongon | 2009-01-22 09:01:13
Охинтой болсонд баяр хүргэе
22. Sienna_mn | 2009-01-22 10:26:09
Найзаа чин сэтгэлээсээ баяр хүргэе. Үнэхээр сайхан мэдээгээ хуваалцлаа. Охин төрсөн гэдэг мэдээг сонсохоор улам хөөрхөн санагдаад байдаг юм. Яагаад ч юм охин хүүхэд илүү хөөрхөн юм шигээ. хэхэ за тэгээд биеэ сайн бодоорой. Энд тэнд үлдээсэн юмаа гүйцээж уншаад сэтгэгдэл үлдээж байгаад баригдсан шүү
23. ss_gogo | 2009-01-22 10:26:57
баяр хүргэе ээ
ээжээ гэж дуудуулах эрхэм хүн
энхрий ханьдаа бол эрдэнэ
одоо бол чи ээж болсон
охиндоо бол чи бурхан нь

сайн сайхныг хүсье
24. kyoko (зочин) | 2009-01-22 10:36:45
bas mongold tegj eyldger haritsdag gazar baina gedegt saihan baina shuu.unenede torohoosoo aihgui emch naraasaa aidag geel baisan kkk bayar hurgie az jargal husie
25. angelic_universe | 2009-01-22 13:17:11
Хөөөөөөөөөх хэзээдээ төрчихсийн бэ? Баяр хүргэе. Үргэлж тэнгэрэлэг байж аз жаргалаар бялхаж яваарай найз минь.
26. tuul50907 | 2009-01-23 11:16:55
Нээрээ л төрөхийн эмч сувилагч нар буянтай ажил хийж байгаа хүмүүс шүү. Сайхан сэтгэлтэй эмч сувилагч нартаа баярлалаа.
27. найз | 2009-01-23 18:03:43
за хүмүүсээ бүгдэд нь баярлалаа. би харин хариулт болоод дараагийн бичлэгээ биччихье.
Төрөх газарын бүх юм таалагдаад байсын бишээ, дутагдал бол байж л байна лээ. Миний охион гэж дуудах нь таалагдсан учраас л ингэж бичсэн юм.
нээрээ мөнгө төгрөгтэй холбоотой бишээ, тэд нар ер нь л ингэж дууддаг юм билээ.
28. Жиргээ | 2009-01-26 06:12:19
Eej bolsond bayar xurgeye!
Ex-oxind xurdan tenxerch,....eruul enx, az jargaliig xuseye!
29. dosu | 2009-01-31 14:29:43
hojuu ch gesne bayar hurgiee ohintoi bolsond tani
30. apabst | 2009-02-08 19:34:14
хөөх баяр хүргье хоцорсон байна ш тээ.
31. Jargal (зочин) | 2009-02-11 10:51:27
Bayar hurgey.bi ch gesen ohintoi bolood udaagui bgaa. Torohiin suvilagch nar buyantai ajil hiideg humuus ch zarim ni hun gomdoohoor zantai bdag yum baina lee. Tuhai huneesee l boldog yum shig ee. Chamd az jargal husey.
32. erhtsas | 2009-04-23 13:58:35
Ганаа_бж эгчээс л чиний төрсөн тухай сонслоо ш дээ. Хөөрхөн охинтой болсон чинь баяр хүргэе, чи минь ингээд хорвоогийн баян бүсгүйчүүдийн нэг нь болжээ, цагаахан атаархмаар ч юм шиг.

Бяцxан үрээ тэврээд хэмжээлшгүй их жаргалд умбан суугаа даа, тэр сайхан жаргалтай мөчийг хэзээ би мэдэрч нэгэн бяцxан хайрыг тэврэн суух бол....

Найз блогын хөөрхөн ээж чамд болон чиний хайртай гэр бүлд аз жаргалын дээдийг хүсье!!!
33. salhi (зочин) | 2009-06-15 13:31:23
tiim shuu. yag tegej duuddag yum. saihan sanagdsan shuu.
34. балжка (зочин) | 2009-06-21 12:25:42
өөөөхөөө,,, төрчихсөн юм уу, би өөрийнхийгөө төрүүлээд ухаан санаа самуураад, хэхэ... ер санаагүй юм байшд. өнөөдөр харин нэг зав гараад энэ тэр юм ухаж яваад, ороод ирсэн чинь ийм болчихсон байдаг...за тэгээд л баяр хүргэе гэхээр оройтчихсон ч юм шиг.. охин гэл үү, төөгийгийн амь байгаа даа.яаж байгаад охин төрүүлсэн бэ, манайх дараагийнхийгаа бас охин төрүүлмээр байгаа шүү,хэхэ
шинэ маамуу ч одоо бор хоолонд орчихсон байлгүй. манай хүүгийн шүд нь цухуйж байгаа гэсэн. удахгүй хоол идээд эхлэх байхаа, тэгэхээр нь анхных нь хоолыг шууд буузнаас эхлүүлдэг юм уу, эсвэл хорхог ч өгдөг билүү гээд...тэмдэглэх хэрэгтэйшд, хэхэ
заза түр бака, бултаараа эрүүл энх байгаарай. монголд очоод уулзамз

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.