Хүмүүсийн харилцааны асуудлаас нилээн их юм шалтгаалдагийг ойлголоо. Өмнөх бичлэгт байгаа баяртай сайхан үйл явдал болох үеэр үүнийг бүр ч ихээр ойлгосон юм. Нэгдүгээр төрөх газарын сувилагч асрагч нар жирэмсэн бүсгүйчүүдийг "Миний охион" гэж дуудаад, төрсний дараа гайгүй сайн асарсанд баярлалаа гэж бичсэн чинь цөөнгүй хүн их гайхаж байна. Бүр намайг чи мөнгө өгсөн юм уу гэнээ...
Тэнд долоо хонохдоо өдөр бүр нэг өөр сувилагч нартай нүүр тулна, тэр бүрт мөнгө өгөөд байсангүй ээ. Зүгээр л тэр газрын сувилагч нар ялангуяа ингэж байнга дууддаг юм билээ.
Ер нь хүн хаана ч явсан хэнтэй хэрхэн харьцаж байгаа байдал нь тэр хүний үнэлэмжийг бий болгодог юм байна. Аль болох энгийн чөлөөтэй, нөхөрсөгөөр харьцах хэрэгтэй. Төрөх газарын тухайд анх удаа ээж болох гэж байгаа бүсгүйчүүдэд мэдэхгүй юм зөндөө гарна. Тэр бүрээ нэрэлхэлгүй нөхөрсөгөөр асууж лавлаад байхад эмч сувилагч нар аяндаа анхаараад ирнэ. Хэлэх гээд байгаа санаагаа ганц нэг жишээн дээр бичье.
Жишээ 1.
Нэг охины хүүхэд нь тайван биш, час хийтэл үе үе уйлаад байлаа. Нэг тасагт хамт байсын. Уг нь тэр охинд хүүхдээ хэрхэн хөхүүлэх тухай би зааж өгсөн юм. Би зөндөө хэлж өгсөн ч ерөөсөө миний хэлснээр хийхгүй байлаа. Жишээ нь биеэ чөлөөтэй сулла, битгий биеэ сэгсчиж хөдөл гэх мэтээр. Биеэ сэгсчиж хөдлөөд байхаар хөх нь хүүхдийн амнаас орж гараад, тэгээд хөхөж чадахгүй болохоороо нөгөө хүү нь уйлаад... Сүүлдээ өлсөөд бүр орилно биз дээ. Тэгсэн байдаггүй ээ. Тэгэхээр нь хүү нь зовиуртай юм болуу гэж бодоод би хөхүүлж үзтэл зүгээр хөхөж байснаа унтаад өглөө, хөөрхийн зайлуул...
Сүүл рүүгээ нөгөө хүү нь бүр уйлаад болохоо байлаа. Охины хөхөнд уг нь сүү орж эхлээд, уураг нь гарч байсан чинь сүү орохгүй байна гэж гэрийнхэн рүүгээ яриад, нөхрөө дарамтлаал... Хичнээн хэлээд нэмэр алга, уургаа хөхөх хэрэгтэй, яадаг ч байсан хөхүүл гэж хэлээд байдаггүй ээ. Хүү нь уйлаад, хоолой нь сөөгөөд... тоодоггүй ээ. Ингээд байвал хүүхэд өлссөндөө халуураад ирдэг юм билээ, чи ер нь нярайн сувилагч руу яв, хүү чинь одоо бүр хэцүүдлээ, аягүй бол халуураад эхэлвэл яахын гэж хэлсэн чинь лай лай, шатаар явах гэж лай гэдгийн байна. Нярайн сувилагч орж ирэх цаг нь болоод ороод ирлээ. Тэгсэн чинь утас нь дуугараад, утсаараа яриад суучихлаа, ядаж ороод ирж байхад нь болохгүй чадахгүй байгаа юмаа хэлээд тусламж хүсэхгүй... Би бол хамар нь битүүрээд байна, яах уу гэж хойгуур урдуур нь гүйж байгаад хамрыг нь цэвэрлүүлээд авч байгаан.
Хүн өөрөө л хэлэхгүй бол сувилагч нар тэр бүр мэдэхгүй шд, харин тусламж хүсэхээр лав дургүйцдэггүй л юм. Тэгээд нөгөө охины утас нь хаа нэгтээ дуугарах л юм бол хүүхдээ хөхүүлж ядаж байснаа шууд болиод ч хамаагүй утсаараа яриад суучихаж байгаан... Бас утасныхаа дууг хамаг чанга дээр нь тавьчихсан, тэгж байгаад сувилагчид бусад ээж нарыгаа амраахгүй, наад дуу эн тэрийг нь багасга гэж загнуулсан..
Жишээ 2.
Төрөхийн өмнөх жирэмсэн ээжүүдийн тасагт байлаа. Нэг охин хоёр ихэр хүүхэд тээж байгаа, аймар зовиуртай, аарцаг гуяар нь өвдөөд шөнө ч унтаж чадахгүй байна гэж байсан. Тэнд танилцсан юм. Төрөх өдөр нь арав гаруй хоног дутуу, эмч тэгсэн чинь гүрийж байгаад өөрөөрөө төр гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь нөгөө охин тасгийн эрхлэгч дээр нь ороод баахан гуйсан гэсэн. Би наана нь хагалгаараар төрчихье, төрөх өдрөө хүлээж чадахгүй юм байна, тэгсээр байгаад ямар нэгэн юм болвол яана энэ тэр гээд л гуйсан гэсэн. Тасгийн эрхлэгч үзээд хагалгаагаар төрөх болсон. Хоёр ихэр хүүхэд нилээн дээр байрлалтай, өөрөө төрөх болоод доошилхоор зэрэг доошилоод, тэгсээр байгаад бүтэх хүндрэл үүсч магадгүй гэж тасгийн эрхлэгч үзээд хагалгаа хийхээр болсон гэнэ лээ.
Жишээ 3.
Тасагт маань бас нэг охин байлаа. Тэр бол айхтар өө, эмч сувилагч, асрагч нартаа энэ болохгүй байна, ингэж чадахгүй байна та ингээд өг тэгэхүү энэ тэр гээд л шууд хэлчихнэ.
Жишээ 4.
Би бага зэрэг ханиалгаад байхаар нь аньсны шүүс гэр рүүгээ захисан чинь хадам ээж маань "Бидний ундаа"ны саваар нэг жүүс буцалгаад явуулчихаж. Тэгээд уугаад байж байсан чинь нэг сувилагч орж ирээд Хэзээ төрсөн ээж вэ гээд л янз муутай асууж байнаа. гурван өдрийн өмнө гэж хэлсэн чинь, тэгээд газтай ундаа уугаад, зүгээр үү гэнээ.
Тэгэхээр нь би, бишээ аньсны шүүс юмаа гэсэн чинь аан гайхлаа шд гэж байна. Тэгэхээр нь би, харин гэрээс ирсэн юм, зүгээр савтай жүүс чихэр ихтэй санагдаад байна, аньс арай ориг юм бол уу гэж бодоод ууж байна гэсэн юм. Сувилагч, тэгнэ шдээ, яг зөв энэ тэр гээд л...
Нэг иймэрхүү.Тэрнээс биш дутагдалтай тал байлгүй яахав. Асрагч нар нь эм тариа гээд ойр зуурын юм шахчих гээд л... Эмч нарт нь мэдээж гарыг нь цайлгавал арай л өөр хандах нь хандана. Энэ бол эмнэлэг гэлтгүй хаана ч байгаа зүйл.





Сэтгэгдэлүүд:
гар утас пс 2 яг юунд муу юм болоо. муу л даа тэхдээ юунд яагаад...
За ёстой лаг захиас захилаа даа.
За ингээд өөрийнх дээрээ бараг хариулдаггүй мөртлөө хүний өмнөөс хариулаад явчлаа. Блогийн эзэнд, шинэ хүнд аз жаргал хүсээд гараад явчнаа.
Одоо больноо бүр Цэрэндулам гуай руу ороод явчлаа.
сайхан чат уншчихлаа. охиноо мартахгүй ээ, уучил жиргээ... өдөрт ганцхан цаг тэх үү... хэхэхэ
Манай 2 хүүхэд 2-уулаа энд төрсөн болохоор монголын төрөхийн талаар сайн мэдэхгүй. Найз нарынхаа амнаас л сонссон. Их хэцүү л гээд байдын билээ.
Энд бол асрагч сувилагч нар нь их анхаарал тавьдаг. Хэрэв хэн нэг нь хүүхдээ хөхүүлж чадахгүй бол асрагч хажууд нь байнга байж яаж хөхүүлэх талаар заана, болохгүй бол авч яваад угждаг юм билээ.
гэхдээ герман хүүхнүүд ихнэх нь хүүхдээ хөхүүлдэггүй шууд сүүгээ татруулах эм уучихдаг юм. Тэгээд төрснөөс нь хойш угжина даа.
Миний анхны төрөлт дээр өрөөндөө нэг 30 гарам насны герман хүүхэнтэй нэг өрөөнд байсан. Тэрний анхны хүүхэд гээд хийсвэр хийлгэж төрсөн гээд явж чадахгүй, сууж чадахгүй шахам байхад би тэнд бараг дэгдэж байгаа юм биш үү.
Ядаж нөөгөө хүүхэн хүүхдээ хөхүүлэх гээд хөхөнд нь сүү орохгүй. Сувилагч заааж өгөөд ч хийхгүй, янгуучлаад байсан. Хүүхэд нь уйлаад их хэцүү байсан.Асрагч хүүхэн чи хөхөө амлуулах ёстой гээд сүүлдээ аргаа барсан болтой хүүхдийг нь аваад явсан. Хажууд нь би гэж сайн үүлдэрийн саалийн үнээ шиг сүү сайтай. Дотроо бол хүүхдийг чинь хөхүүлээд өгөх үү гэж хэлмээр л байсан. Даанч германчууд маягтай юм чинь үгүй гэх байхдаа гэж санаа зовоод чадаагүй.
Сэтгэгдэл үлдээх: