Хөдөө явж байхдаа бөөгийн тухай бичнээ гэж бодоод явлаа. Манай нэг хүргэн ахын төрсөн дүү айхтар сүрхий бөө болжээ. Угаасаа өвөг дээдэс нь бөөгийн удамтай юм гэнэлээ. Бие хаа нь муудаад, унаж тусаад нэг хэсэг болохоо байсан гэсэн. Тэгээд тэр онгодыг нь хүлээж авахгүй гүрийгээд байсан чинь эргэн тойрны хамаатан садны ганц нэг хүн тэнгэр рүү яваад эхлэхээр нь аргагүй эрхэнд онгод сахиусаа хүлээж аваад бөө болсон юм байх. За ингээд орхие, бурхан минь өөрийнх нь тухай бичиж байна гээд мэдчихвий дээ. Хэхэ.
Зун манайхан хөдөө яваад, эмээ, болон эмээгийн хүүхдүүд /манай ээжийн эгч дүү нар/ төрсөн, өссөн нутаг усаа эргэж тойрч, идээ будаа өргөлөө. Надаас доошхи багачууд бид хэд наана нь айлд үлдсэн л дээ. Тэд эргэж ирээд, нөгөө хүргэн ах, манай эгч хоёр нутагтаа очсон хүн байна, дүүгийндээ очно биз дээ. Тэгээд асуужээ. Тэгтэл нөгөө бөө нь та нарыг эцэг өвгөд чинь их сайн хүлээж авсан байна. Жижиг хөх шувуу болон ирж, та нарын идээ будааг хүртэж, та нар ганцхан жүүс /мах/ авч яваагүй байна, яагаад орхисым гэж гэнээ. Нээрээ тэд нар эмээгийн 9 настайдаа өвөлжиж байсан өвөлжөөн дээр очиход жижиг жижиг олон шувуу байсан гэнэ лээ. Бас тэд нар махны төрлийн юм юу ч авч яваагүй байхгүй юу.
Гэр рүүгээ буцах замдаа баахан бөө ярив. Тэр бие нь өвдөөд бараг насгүй болчихсон гээд байсан чинь бөө болоод зүгээр болчихсон, тэр бөө болсон, энэ бөө болчихсон гэсэн г.м
Хөдөөнөөс ирээд, өдөр хоног байдгаараа үргэлжилсэн. Айл гэрт тохиолдоод байдаг нэг юм гэр бүлд тохиолдсон. Аав ээж хоёр маань айхтар их шаналсан. Би өрөвдөхөөс өөрийг мэдэхгүй, хий дэмий хуваалцаал сууж байлаа. Лам хараар аав ээж хоёр ахыг дагуулж яваал. Ахад ном уншуулсан байна, үхэх болчихож энээ тэрээ... лам айлдав. Нэг өдөр аавын найз нь дуудахаар нь ээж тэр хоёр очжээ. Тэдний охин бас бөө болчихож. Сахиусаа дуудах гэж байгаа тул зүгээр л нэг хүрээд ир гэж дуудаж ирүүлжээ. Тэгээд манай хоёр ахыг үзүүлж. Янз бүрийн засал энээ тэрээ хийсэн юм байх өө. Тэр охинд эмээ, тайж, нялхас гээд гурван янзын сахиус ээлжилж ирээд байна гэнэ. Нэг болохоор хөгшин эмээгийн хоолойгоор яриад, нэг болохоор эрэгтэй хүн болоод тамхи татаад, нэг болохоор жаахан хүүхэд болоод, ээждээ эрхлээд, чихэр нэхээд байна гэнэ...
Тэгснээ оройтож ирдэг ажилтай охин хүүхдээ аваад ир гээд загнаад суулгадаггүй гэнэ. Охин дүү маань амралтаараа лангуу ажиллуулж байгаан. Дүүг аваад иртэл бас аймхайгаар нь дуудаад засал хийжээ. Хүн амьтнаас айсан юм байх. Бас нэг муухай санаатай шар царайтай хүн чихэр өгснийг нь дүү идчихэж.
Тэгээд аавын гэрт муу санаатай шар царайтай хүн гэрийн зүүн урд талд юм тавьсан, тэрийг олохгүй бол болохгүй өөрөө очиж илрүүлнэ гэж. Дагуулаад иртэл нөгөө бөө буйдан дээр тогтож сууж чадахгүй, үсэрч босоод байж. Тэгээд хайж хайж, нөгөө барьдаг юмаа /юу гэдийн болоо.../ сэгсрээд л байж. Ааваас хаана суудгийн асуужээ. Энд гээд буйдангийн хэсгийг заатал, та сөхөөдөх гэж. Сөхөөдөхсөн чинь юу байсан гэж бодноо. Ааруулны өөдөс, махны өөдөс, чихэр, хатсан мандарин зэргийг тойруулаад өрөөд тавьчихсан байж. Тэгээд яахуу, шившиж бариад хаяулжээ. Манай хоёр шүтээский.
Сар эсвэл сар хагасын өмнө тавьсан гэхээр ойлгомжтой, хөдөө явсан хойгуур. Хэн тавьсан нь ч ойлгомжтой, түлхүүр ганцхан тэднийд байсан. Яагаад тэгсэн нь ч ойлгомжтой. Гэр доторх хэрүүлээ гадагш нь дэвэргэж гаргаад, танайхныг ... гээл занасан бололтойдог.
Тэгээд хэд хоногийн дараа зурагт үзэж байсан чинь нөгөө хэн бас бөө юм байна лээшд...





Сэтгэгдэлүүд:
салтааныхаа завсар сайтар элээсэн их буутай юм, сархад, онгодын хөлд ухаанаа алдах нигууртай, ямар гээч гүрэлбаа энд орогноов, хөөг хөөг, хөх тэнгэрийн 77 давхарт байх 99 эмгэнт эгнээлгүй догшин сахиусаа дуудан бүжье, дуулан хөөе, наад мууг чинь.
Эсвэл нийтээрээ шар хаданд хэвтмээр болчихсон ч юм шиг.
Дор хаяж 10 жил шинжлэх ухаан судалж судалчихаад одоо ийм юманд итгээд явж байна гэдэг манай боловсролын системийн гажуудал юм даа.
Уг нь энэ хүмүүсийн хийж байгаа зүйл чинь улаан цайм луйвар шүү дээ. Холбогдох байгууллагууд нь арга хэмжээ аваачээ.
Харин тэр сайн мэддэггүй байж худлаа яриад, эсвэл хэдэн зуун мянгаар нь нэхдэг бөө нар болиосой.
Өөр ажил хийгээд ч яахав. Тэртэй тэргүй бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг улс чинь нэг засал хийгээд л Монгол улсыг дэлхийн намбэр ваан улс болгоод өгчих байлгүй. Юун тэр Америк, юун тэр Япон.
Бид мөн ч их амны хишигтэй улс юмаа. Ийм буянтай сайхан улс бидний төлөө өдөр шөнөгүй бөөлж, засал хийж байхад.
Бас тэр хүн яагаад тэгсэн бэ гэдэг нь бас ойлгомжтой шалтгаан байгаа юм.Тэр нэг бөөгөөр тавиулсан бол, манай талын өөр нэг бөө олсон байхгүй юу
Сэтгэгдэл үлдээх: