Аальгүй нас

Аальгүй нас гэж байдаг юмаа байдаг юм. Охин дүү маань сурагч байхдаа аальгүйтлээ гээл ахад их загнуулдаг байлаа. Уг нь хөөрхий минь, өндөр өсгийт өмсөж эхлээд, үе үехэн тольдоол үс гэзэг, хувцас хунараараа оролдох нь ихэссэн л дээ. Тэглээ гээд ангийнхаа найз нөхдийг ээж бид хоёрт ярьдаг, бид хоёр хэнтэй нөхөрлөдөгийг нь сайн мэддэг байлаа. Ээж нэг удаа ахаас өмөөрч байна.

“Аальгүйтлээ гээд банди нартай нийлээд орой үдэш тэнээд байна уу, өнцөг буланд зогсоод, баар саваар хэсээд байна уу. Хичээлээ тарангуутаа гүйж ирээд байгаа хүүхдийг юунд аальгүйтлээ гээд байгаан. Охидуудад угаасаа нэг ийм үе байдгийн” гэж байна. Бодоод байсан чинь би бас 7, 8-р ангиасаа төгстлөө л толинд хардаг, хувцас хунар голж шилэх нь их, юм л бол гоёж гоодох өвчинтэй байжээ.

Одоо бол охин дүү маань 3-р курсийн оюутан. Урт үстэй байхаа больчихсон, бага зэрэг буддаг, гэхдээ бараг л үгүй. Нүүрээ бага зэрэг пудрдэж хамгаалаач гэж намайг хэлэхээр хэтэрхий хүүхэн шиг харагдаад байна гэдэг юм. Өндөр өсгийт бүр ч өмсөхөө больчихсон. Шинэхэн оюутан байхдаа өндөр өсгийтэй гутал аваад аавд загнуулдаг байсан чинь өнгөрсөн жилээс пүүзнээс салахаа байчихаж. Сая бүр арзгар ултай эрэгтэй маркийн гутал авчихсан байна лээ. Хүүхэн стилийн цамцны оронд куртка шиг цамц, томоо цүнх үүрээд  нилээн чөлөөтэй, хээгүй болчихжээ, ер нь.

Манай ангийнхан ч гэсэн дээ. Их сургуулиа төгсөхийн алдад дэгжин дэгжин охидууд пүүзнээс салахгүй жинс, цамц өмсөөд явдаг даруухан болчихсон байсан. Ер нь нийлж нөхөрлөж байгаа хүүхдүүд нь хүмүүжилтэй зөв бол охид тэгээд зөв төлөвшчихдөг бололтой. “Охин хүүхдэд ийм нас байдаг юм” гэж өмөөрч ойлгосон ээждээ баярлалаа. Би ч гэсэн ийм ээж болноо.

 

Сэтгэгдэлүүд:

1. LuZa | 2009-09-10 16:19:04
Хихи нээрээ тийм нас байдаг даа
Гэхдээ би одоо ч тэр наснаасаа гараагүй бололтой хихи
2. Энгийн үг | 2009-09-10 17:43:19
tiin bhaa bi ch ugaasaa aaligui ntr zangui yum shig bgaan
ket daavuun umd malgaitai tsamd tom tsunh bhad l bolchdiin hehe

ta ch ugaasaa mundag eej bhaa
3. Aagii | 2009-09-10 18:52:16
aan tiin shte. ohiduud ailguitlee geed haachivee. tiim nas bdag l yum bn leec
4. Aagii | 2009-09-10 18:54:37
oyutan bhdaa nz ohiduudtaigaa hichelee tarchaad hayaa oroitood eej aavdaa ailguitlee geed zagnuuldag bjee. ter yed ailguiteed haacih bilee haaya buu halj suuna shte, zaluchiuudiin tuhai haya yriad l ,, hicheelee yriadl ,,, muruuduud l .. g.m hehehe
5. Aagii | 2009-09-10 18:55:26
odoo jaahan c=h gesen ailguiteed ter yedee ochih yumsaaaaaaaan
6. pinkrose | 2009-09-10 18:57:02
Хэхэ яг тэгдийшдээ. Би бол одоо кээт, пүүз өмсөх дуртай болцон байлээ, тэр нь амар байдын, ажлаар ийш тийш явах үед. тэгээд ч чөлөөтэй амар. Ганц нэг хүмүүс чи нас намбандаа байж өөрөөр хувцаслаачээ гэж л байдын тоодоггүйшд кк
7. Lily | 2009-09-10 22:08:39
uu bi ch namhan gutal, jeans-nii chas ulaan fan dee
8. erhtsas | 2009-09-11 13:51:35
Надад лав аальгүй зан байдаг. Ер нь тун нь таарсан аальгүй зан бүсгүй хүнийг чимдэг байх шүү.

Гэхдээ нээрээ сүүлийн үед би ч бас пүүзнээс салахаа байсан юм байна. Танай дүү бид хоёр адилхан л болоод байгаам байна даа.
9. найз | 2009-09-11 16:38:31
ийм нас байдаг юм байна гэдгийг би ч одоо л мэдэрч байна. Урьд өмнө анзаараагүй.
тун нь таарсан аальгүй зан байх хэрэгтэй шүү нээрээ.
10. chimgeeitgel | 2009-09-19 15:37:31
ghdee degjin blaa gd ohid buruu humuujiltui gsn ug bish shy dee. ghdee huurhun bichleg bn
11. Ordi | 2009-09-19 15:41:03
Их сургуулиа төгсөхийн алдад дэгжин дэгжин охидууд пүүзнээс салахгүй жинс, цамц өмсөөд явдаг даруухан болчихсон байсан. Ер нь нийлж нөхөрлөж байгаа хүүхдүүд нь хүмүүжилтэй зөв бол охид тэгээд зөв төлөвшчихдөг бололтой.

Харин ч ухралт хийцийн бишүү хэхэ
12. найз | 2009-09-21 16:49:25
Ухралт хийчихсэн үгүйг сайн мэдэхгүй ээ. Зөвхөн гадна төрх нь л энэ. Ер нь бол Пүүз жинстэй охидуудыг ухралтын байдалтай байна гэж боддоггүй л дээ.
13. bubee | 2009-09-21 22:16:02
харин ч тольдож байна гэдэг чинь өөрийгөө эмэгтэй хүн болж байгаагаа мэдэрч, өөртөө анхаарал тавьж 
байгаагийн нэг илрэг шүү тэ. 

Эмэгтэй хүний тольдох араншин бол байгалиас 
заяасан зүйл шүү ккк

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.