Салалтын өмнө бодох зүйл...

Найз нөхдийн ихэнх нь надтай адилхан гэр бүлтэй болоод хэдэн жилийн нүүр үзчихсэн. Сайн муу аливааг хамтдаа туулчихсан, нэгээс хоёрын зэрэг бага насны хүүхэдтэй болчихжээ. Аливаа зөрчилдөөн хаана ч байдгийн адил янз бүрээр зөрчилдөөд эвлэрэхдээ эвлэрээд, эвлэрэхээсээ өнгөрөөд саллаа гэчихсэн явж байх нь байх юм.

Бас нэг дотны хүн гэр бүлээсээ салчихлаа.

Айл гэрийн хоёрын ар талд байгаа найзууд болон гэр бүлийнхэн нь жинхэнэ тэр хүнийг залж байдаг бололтой юм. Аав ээж ах эгчийнх нь үг нөлөөлөхгүй байна гэж байхгүй. Харин тэр үгийг хэт дагах уу, эсвэл авахыг аваад хаяхыг нь хаях уу гэдэг нь цэвэр өөрийнх нь ухаан юм. Саяхан салсан дотны хүний эхнэр нь байнга хэрүүл өдөөд л, амар заяаг нь үзүүлэхгүй, чи шөнийн ажилтай юм чинь яагаад ч зүгээргүй байгаа гэж хардаад л, ийшээ гарахдаа зайл гэж хараагаад, тийшээ гарахдаа яв гэж хөл рүү нь өшиглөөд хэвтэж амраахгүй болсоор хэдэн сар боллоо. Тэгээд салахгүй болохоор нь ажил дээр нь очиж бусниулаад /эгчтэйгээ шүү, эгч нь оролцож л байдаг/, аав ээж ах дүү нарыг нь доромжилж тэсвэр тэвчээрийг алдуулаад манай хүн ч яах уу, түлхээд автал зодсон барьсан болоод цагдаад баривчуулна энэ тэр гээл, ёстой ядаргаатай. Үгүй чи яг яагаад салах гээд байгаа, юу нь болохгүй байна гэхээр хэлчихээр шалтгаан байхгүй, энэ намайг тоохгүй байгаан гэсэн хариултыг өгөөд байдаг.

Сайн мэддэг хүмүүсын хувьд, залуу нь бол гайгүй цалинтай ажил хийдэг, архи уугаад шоудаад байдаггүй, тамхи татдаггүй, зөөлөн талын хүн. Хүүхэн нь гав шав хийсэн, галзуу хөнгөн талдаа, дээд мэргэжил энэ тэргүй ч гайгүйхэн мөнгө олоод л байдаг. 

Тэгээд яах уу хүүхэн нь сална гэж зүтгэсээр байгаад л салчихлаа. 2хон настай охиноо ч бодоогүй шинжтэй, зөвхөн энэнээс л салж байвал боллоо гэсэн үнэлэмжээр л салчих шиг боллоо.

Өөр нэг найз маань сална барина гээд саяхан бас шийдчихсэн явж байна.

Ингээд бодохоор ямар ч хосуудад ер нь салчихдаг ч юм уу гэж цөхөрч боддог үе зөндөө байна л даа. Тэхдээ яг ингэж бодонгуутаа л зарим нэг юмыг сайн бодоод үзээсэй гэж хэлэх гэсэн юм.

- Хэрвээ нөхөр чинь архи уугаад л агсан согтуу тавиад, зодож нүдээд, ар өврөөр тавиад байдаг уу. Хэрвээ нөхөр чинь ажил хийх дургүй, зорилгогүй, амьдрах тэмцэлгүй, энүүгээр тэрүүгээр сэлгүүцээд л, шоудаад цаг нөхцөөж амьдраад, ганцхан чи л амьдралын төлөө тэмцээд байна уу. 

Эндээс л салах гээд байгаа нөхрийн ерөнхий ноён нуруу харагдана биз дээ. Ерөнхийдөө гайгүй хүн бол цаашдаа залаад аваад явчихад гайгүй, тэр тоохгүй байна, энэ тэр гэсэн шалтгаан бол шалтгаан биш. Ер нь салж барьж, хүүхэд шуухадаа өнчрүүлэх хэрэг байна уу гэдгийг л сайн бодох хэрэгтэй. 

Манай нэг ахын эхнэр нь дээр үед бас явчихсан. Хүүтэй байсын. Хавийн хүүхдүүд баяр ёслолоор ээж ээж гэж гүйлдээд л манай дүү их өрөвдөлтэй байж билээ. Хамгийн анх цагаан сар болсон чинь ээжүүд бэлэг тараагаал, айлын хүүхдүүд бэлгээ үзэж гүйгээд байсан чинь манай дүү гал тогооны өрөөнд орчихсон ганцаараа уйлаад, буруу харчихсан зогсож байсышд. Өрөвдөлтэй байгаа биз. Тэр үед дүү маань 4-хөн настай байсан. Одоо бол 10 настай, дүүргийн тооны олимпиадад ороод гараад ирдэг, мундаг гавал дүү бий. Хэрвээ ээж нь яваагүй, өдийд элэг бүтэн айл байсан бол лав л их сайн бахархууштай хүүтэй байх байсан юм.

"Энэ ээж аавынхаа үгнээс гарахгүй тэнэг" гээд нөхрөө буруутгаад байдаг хүмүүс байдаг. Тэрийг бол давуу тал болгоод ашиглаад байж яагаад болохгүй гэж. Хүн айж эмээх хүнтэй байна гэдэг чинь том зүйл. Аав ээжээсээ айж эмээдэг гэр бүлийн хүмүүжил сайтай хүмүүс бол ер нь гайгүй шүү.

Хамгийн сүүлд хэлэхэд анх суухдаа л бүсгүй та номер нэг байсан бол цаашдаа ч номер нэг байгаарай. Уяхан ааш, уран нарийн ухаанаараа амьдралаа, гэр бүлээ нэр төртэй зохицуулаад, эр нөхрөө бүх талаас нь байлдан дагуулж явахад бүх юм танаас л шалтгаална. Нэр төртэй зохицуулна гэдэг бүх юманд өөрөө хөлсөө гоожтол гүйхийн нэр биш ээ. Ер нь бол салалтын ихэнх нь аль алинаас нь болж байгаа. Энэ бичлэгт бол зөвхөн эмэгтэй талаас нь бичлээ.

Сэтгэгдэлүүд:

1. bomberder | 2009-09-21 18:18:00
yayaya tegvel gezegt gej harailgah boloogui yum bn oo yadargaa gantsaaraa tavargaj yavsna ni deer sanagdchihlaa hehehehe
2. Bi (зочин) | 2009-09-21 18:18:17
Uur huuhen erguuleed tegeed neg hunteigee uddaggui solih doltoi nuhruus bol salsan deer te
3. Өвлийн өвөө anjigai | 2009-09-21 18:25:32
Салалтын ард үр хүүхэд нь л хохирдог доо.
4. найз | 2009-09-21 18:27:40
өө тэгээл хүний амьдрал юм хойно янз бүрийн юм тохионо доо. Ер нь ялих шалихгүй юмнаас болж битгий салаасай л гэж бодож бичлээ. Дараа нь заавал харамсдаг юм билээ.
Тэр өөр хүүхэн солих донтой нөхөр бол ер нь дэмий байх өө миний бодлоор.
5. erhtsas | 2009-09-21 19:27:31
Гэр бүлийн амьдралаа гэж... Харахад амархан эвлэгдэх юм шиг хирнээ бас ч тийм амар эвлэгдэх эд биш шиг байгаа юм. Ёстой л ур ухаан, уужим бодол, тэвчээр зэргийг зохицуулан жолоодох л хэрэгтэй байх.

Цаг болоод хань минь гараад ирэхээр ямархан гэргий болдог юм бол доо би.
6. erhtsas | 2009-09-21 19:29:15
Томчуудын тоглоомонд хүүхэд л хэцүүдэх юм даа.
7. suvda (зочин) | 2009-09-21 21:50:15
hi naizaa mash zow sedweer emegtei hunii talaar yag unen bichjee.huuhnuud yag hardaad irheerei shal demii yum bodchihood salah geed bdag yum bna lee,neg bol ooroo oor huntei bolchihooro harddag yum bna lee shuu.tegeed salchihaara daraa ni ger bul yamar chuhal baisniig uhaardag,haramsaltai ni ih oroitson bdag.tiim bolhoor huuhnuude huntei suugaagui baihdaa l sain nargij awaad odoo bi bolloo ger bultei bolyo ur huuhed toruulye gej shiidwer gargaarai.odoo chini bugdiig zohitsuuldag bolson tsag hehe.
8. bubee | 2009-09-21 22:09:03
Миний мэдэхийн л сүүлийн үед хосууд гэр бүл болоод хамгийн ихдээ л бараг  жил хамт байгаад салаад байх юм. тэгээд ихэнх нь л  нэг тогооноос хоол идээд хоёр тийшээ болно. 

Салах л байсан бол юу бодож суусан юм бүү мэд. Мэдээж бүх замын турш анх байсан шиг дандаа сайхан юм тохиолдохгүй. Сайхан муухай өчнөөн л юм болно. Хүнд хэцүү, сайхан муухай бүхнийг хамт туулж байж амьдралыг хүний дайтай авч явна биз дээ уг нь. 

Найзын дээр бичсэн хоёр төрлийн салалт бол ёстой гай л байна. Иймэрхүү салалтууд шал утгагүй санагдаад байдаг юм. Тэгээд ч хүүхнүүд хардахаараа шал тэнэг хий хоосон юм ургуулж бодоод солиорч, ааш зангаа эвдэж эцэстээ юу юу ч үгүй болдог шд. 
Миний мэдэхийн нөхрийн талаас болсон хоёр салалт байгаа. 

Нөхөр нь эхнэрээ хүндлэхээ больсон (угаасаа бусад хүнтэй ч бас хүндлэлгүй харьцдаг хүмүүжлийн доголдолтой), нөгөөх нь ээж аавын хүмүүжил сайтай сайн хүү боловч хадам эх нь хүүгээ хармалсаар байгаад салгаад авчихсан. Нөгөөх нь ээжийнхээ үгнээс гарахгүй эхнэр хүүхдээ юу ч болоогүй юм шиг хамаг юмтай нь гэрээсээ хөөгөөд  л гаргаж байдаг. 
9. bubee | 2009-09-21 22:11:18
Миний мэдэхийн л сүүлийн үед хосууд гэр бүл болоод хамгийн ихдээ л бараг 5 жил хамт байгаад салаад байх юм. gej heleh geel.
10. apabst | 2009-09-22 00:49:22
монголд хараад байхад салж нийлэх нь амар болсон юм шиг байна лээ ш тээ. Ядаж гэр бүлийнхэн нь хүний амьдралд ямар ч их оролцдын...
11. Unen (зочин) | 2009-09-22 06:24:52
manai duugiin ehner bas yag adil. Nohroosoo busad huntei hailsan tugalga. Nohroo harahaaaraa araatan chono oston daisan. Muuhai hashigchaaal, haraaagaal erguu tenegeer n duudaaal archaagui ene ter geel.. Nohor ni denduu sain hun ehneree teglee gej ogt uzen yadahgui hairlaaal, omnoos haayaa neg uurlana (haayaa). Ehner ni unen davarchihsan. Bainga salna gej yarina,, Ter huuhniig manai ahaas oor tooh hun biahgui.. Tegeed yaridag yum ni ter zaluu namaig tegj odood uulzay uchiray geeed.,.. Ooroo hiih geed bagaa yumaa nohroo hiij biana gej hardaad baida shig.. nohor ni huuuhedeee bodoj odoo hurtel baigaad baigaaa... Ter huuhend huuhed gej bdo baigaa yum alga.. uurlahaarr nohroo zodno ... Ter tsaana baigaa olon egch nart mash ih asuudal baigaaa.. Buhnee teden uruuaa zooono. oooroo omsoh huvtsasgui zondoo huvtsas avna bugdiig ni tedendee beleglene.. GAntshan yum helehed NASNII HANI gej baidagaas NASNII AHAN DUUUS gej baihgiu ovchin zovlon bolood 2-3 jil ah duu nar ni harna ternees tsaash gudamjind hayna daaa... Ted chini bas ger bultie bolhoooroo ..Hervee tiimgui bol yarshig buh tegdeg huuhnuuud ar geriinhenteigeee butsaad hamtdaaa amidruul yaaasiiin.. Ted nar oorsdoo neg gert 5 ch honoj chadahgui deeee..
12. Lily | 2009-09-22 09:20:28
negent ger bul bson bol buh zuildee hamt bie bieniigee sain, muu buhentei ni l avsan baimaar tee. teheer salah bol utgagui l dee, minii bodloor
13. freestyle529 | 2009-09-22 09:41:28
цаг хугацааны явцад, гэр бүл болоод хэсэг байхаар хүний зан араншин өөрийн мэдэлгүй хувираад, олон юмыг давж туулах хэрэгтэй болдог юм шиг санагдсан. тэрийг даваад гарчихвал улам бэхжинэ, чадахгүй бол салж сарнина. харин тэгж давж гарахад хэн хэнийх нь ухаан, тэвчээр хэрэгтэй байдаг байх.
14. odnogerel | 2009-09-22 12:23:47
чи үнхээр сэтгэл зовоосон мөртлөө яаж учираа олох вэ яаж амьдарвал гэр бүл аз жаргалтай байх вэ гэсэн сэдэв хөнджээ
Миний бодлоор гэр бүл болж байгаа 2 хүнд хоёуланд нь үүрэг хариуцлага байх хэрэгтэй гэж бодож байна үүрэг гэж манай ихэнх гэр бүлүүд сайн ойлгодоггүй. Гэр бүл болоо үүрэг хариуцлага гэхээр л амьдралаа авч явах мөнгө орон байр гэх мэт материаллаг зүйл дээр нь анхаараад байгаа юм энэ бол бас нэг хэсэг нь гэхдээ гол үүрэг хариуцлага бол эм эр 2 өөрсдийн өссөн төрсөн орчиноо өөрчиллөж хажууд байгаа хүнийхээ зан төлөв болон бусад хүсэл сонирхолийг харилцан хүлээж өөрсдийн шинэ орчинг бий болгодог. Яагаад гэхээр энэ орчинд хүмүүжиж байгаа хүүхдэд энэ орчин нь тэр хүүхдийн амьдралын орчин нь болоод л явчихна.Мөн хажуудах хүнээ яаавал аз жаргалтай байлгах гэсэн санаа сэдэлтэй тийм л шинэ орчинг бүрдүүлдэг гэтэл зарим залуус яг аав ээж шигээ амьдарах гээд байдаг энэ байдал нь эхнэр болон нөхөрт нь таалагдаггүй яагаад гэхээр тэр хүн бас л өөр орчинд өссөн хүн шүү дээ ингээд л зөрчил гараад л улам лавшираад л 2 биенээ буруутагаад л тэгээд л эцсийн зөв шийдэлт салалт болж байна
Миний бодлоор 2 хүн айл болон амьдарч байгаа бол 2 биенийхээ дутагдалтай болон авууштай талуудыг хэнээс ч дутахгуй харж ойлгож эхэлдэг тэгээд л зарим нь манай нөхөр танай хүнээс шал өөр ёстой авах юм байхгүй гэх юм уу эсвэл манай энэ авгайгийн байж байгааг ээ гэж дотроо гож шилэж эхэлдэг энэ нь тухайн хүмүүс хань ижлээ он цагийн явцад сайн мууг нь мэдээд ирж байгаа хэрэг юм л даа.Харин залуус салах л гол шийдэл нь юм шиг байдаг би энэ хүний өмнө болон гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг бол харилцан бие биенээ ойлгох гэдгийг мартдаг удаан амьдрах явцдаа хань ижилийнхээ сайн талыг нь илүү олж харахыг хичээдэггүй ханийхаа сайн талыг нь хэлчихвэл улам хамараа сөхөчихнө гэж боддог ч юм уу чи тэгээж ингээж гэж шүүмжлэлтэй хандаж муу талыг нь харах тусмаа тухайн хүн сайн талгүй мэт цаашид бодогдож бодсон бодол нь улмаар лавширдаг.Тэгвэл хань ижил нь үнхээр муу хүн үү үгүй юу гэдэг нь тухайн хүний нийгэм хамт олонтойгоо биеэ хэрхэн авч яваа гээд л бусад харилцах харьцаанууд орох л болно.Яагаад гэхээр салсан хосууд зарим нь өөр хүнтэй суугаад сайхан л амьдардаг тэгээр тэр эр болон эм муу талтай байгаагүй л байгаа байхгүй юу. Миний бодлоор гэр бүлээ зохицуулан авж явж чадахгүй байгаа эр эм 2ланд нь буруу бий харилцан бие биенийхээ үгийг авахгүй байна бас тэвчээр дутагдалтай байна болохгүй байгаа өөрт дотор бодогдож байгаа бодлоо хань ижилтэйгээ зөвшилцөхгүй өөрсдөө өөрсдийн бодолоор шийдээд байна бас хамт амьдарч байгаа хүнийхээ яриад байгааг энэ чинь юу билээ яах вэ үүнийг яаж шийдэх вэ гэж дотоод сэтгэлдээ бодохгүй хаяа ч болов буулт хийх ухаан дутагдаж байна харилцан 2-лаа тэвчээртэй ярилцах /ярилцах гэдгийг хэрүүлтэй холиод байна аа/ хэрэгтэй юм шиг ээ энэ бол миний бодол
15. найз | 2009-09-22 12:41:59
ok. санаа авмаар сайхан санаа бодлоо бичжээ. Сүүлийн гурав маань миний хэлэх гээд байсан санааг сайхан гүйцээжээ.
16. amor | 2009-09-22 21:02:35
сайн уу? хө эргээд иржээ дээ.
салах нийлэхийг санааны зоргоор шийддэг болчихоод байгаа нь харамсалтай.
хариуцлага бас ухаан, тэвчээр хүүхэд гээд бодох асуудал их баймаарсан.
хэврэг болжээ, хүмүүний сэтгэл болоод амьдрал хайр дурлал гэгч!
17. найз | 2009-09-22 22:40:46
сайн сайн уу амор. их үйл хэрэг бүтээчээд эргээд ирлээ хэхэ
18. chimgeeitgel | 2009-09-23 10:25:46
2 hun ger buliig uusgedg bolohr ali alinaas ni l shaltgaalah bh daa. zuv sanaa garchee. jaahan neg talaas haraad bichsng ni es tootsvol.saihan bichleg bn.
19. Жиргээ | 2009-09-23 14:54:39
salj l bdag niilj l bdag bolchixson ene tsagt exleed tsug amidarch bj shiidex xeregtei.
20. SSunday | 2009-10-04 06:01:27
Хүнтэй гэр бүл болж үр хүүхэдтэй болно оо гэдэг эрх хасагдаж үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг хаана хаанаа л ойлгож байх хэрэгтэй юм шиг ээ.
21. *САЙХАН САНАА* | 2009-10-06 18:44:27
хэлээд юу хийхэв дээ.. ганцхан олдох амьдралыг элдэв бараан сүүдэргүй л туулахсан гэж.. бодддог бас хичэээх л юм даа..
22. goddess (зочин) | 2009-10-23 11:13:58
ger bul zalhad hamgiin iheer hohirch uldeg hun bol huuhed shuu de
23. cheburashka (зочин) | 2009-11-11 11:45:50
монгол гэр бүлийн 41%нь салж байна гэсэн эмгэнэлтэй мэдээ би саяхан уншсан юм. бүгдээрээ энэ асуудлыг хөндөж тэмцэхгүй бол энэ их гамшиг шүү. миний бодлоор гэр үл болно гэдэг харилцан бие биенээ хүндэлж, ойлгож, хайрлан хамтдаа аз жаргалынхаа төлөө тэмцэж үр хүүхдээ сайн хүн болгоход анхаарахыг хэлэх байх. ихэнх хүмүүс жижигхэн шалтгаанаас болоод сална гээд байдаг дараа нь өөрөө болон бусад бүх хүмүүсийг яамар байдалд оруулахаа мэддэггүй. ямар нэг асуудал үүсэхэд анх яагаад гэрлэж байснаа санах хэрэгтэй. мэдээж түүнтэйгээ л гэрлэчихвэл аз жаргал сайн сайхан ирнэ гэж итгэж байсан биз дээ. багахан дутагдлыг нь эвээр засаад бие биедээ урам хайрлаад явбал болно доо. ер нь тухайн хүмүүсийн ухаанаас бүх юм шалтгаална.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.