Энэ миний 99 дэхь бичлэг л дээ. 99 гэхээр тооны тухай бичмээр санагдлаа. 9 бол манай хүний дуртай тоо учраас надад таалагддаг тоо. Анх бид хоёр 1999 оны 11 сард Салхи хамтлагийн тоглолтыг үзэж болзож байжээ. Тэгэхдээ бол 9 сараас эхэлж над дээр ирэмтгий болсон юм байна. Тэрнээс хойш 10 жил өнгөрчээ. Хурдан байна шүү. Жаахан байхдаа тэр 9 дугаартай тоглогч байлаа. Дараа нь анх удаа гар утас авч 8911 гэсэн дугаартай болж байв. 8 нь миний нэрний үсэг буюу миний дуртай тоо, 9 нь өөрийнх нь дуртай тоо, 11 нь өөрийнх нь нэрний үсэг.
Би хүүгээ өдрийн 15 цаг 39 минутанд төрүүлсэн бол, охин маань өглөөний 07 цаг 39 минутанд төржээ. Сонин байгаа биз. За 9-ийн тооны тухайд бол нэг иймэрхүү.
Харин 8-н тоо бол надад нэг л зөөлөн гоё санагддаг. Мэдээж миний нэр 8 үсэгтэй. Анх аав маань утас дугаартай нь авч өгч байлаа. 9058 гэдэг дугаар. Дараагийн дугаар нь бас л аавын хуучин дугаар 69-р төгссөн. Машины дугаар бол 6622. Бодоод үзэхэд 88 байгаа биз. 8-ийн тоо бол нэг иймэрхүү.
Ингээд 99-дэх бичлэг маань миний нандингуудын тухай сэдэвтэй юм. Хүү маань сайн, бас эгдүүтэй хөөрхөн агаа болсон. Агаагын дөө... гээд дүүгээ барьж аваад л үнсээд байдгийн. Яг л өөрийн эрхгүй хайр хүрээд автоматаар үнсээд байдаг над шиг. Бүр жаахан байхад нь дүүгээ саатуул гэхээр тоглоомыг нь бариад хөдөлгөөд суудаг байлаа. Сүүл рүүгээ май гээд хаздаг нугасыг нь бариулдаг болчихсон. Гэхдээ одоо бол барьж байсан хашаа, өрсөн тоглоомыг нь дүү нь мөлхөж очоод нураачих гээд хэцүү болсон. Тэр бүрт их тэвчээртэй, ээж энийгээ аваачээ гээд л хашгирдаг болчихсон, хаа очиж цохиод авахгүй байгаа нь их хөөрхөн.
Бас цэцэрлэгт явахгүй, хичээлдээ явна гэж уйлдаг болсон. Хичээлийнх нь анги цэцэрлэг дотор нь байгаа гээд хэлчихсэн, тэгээд одоо сурагчийн цүнх үүрээд цэцэрлэгтээ явдаг болсон. Цагаан толгой, хэдэн үлгэрийн ном, бас миний номнууд, дэл сул үзэг бал өөд нь татаад байлгахаа больсон. ТВ-ийн рекламуудыг дууриагаад элэг хөшөөнө шүү. “Танайд хоноё оо”, гэх юм уу эсвэл “Би чинь Жүниор ш дээ” гэдгийг янзтай хөөрхөн хэлдгийн. Ер нь бол алс ирээдүй нь спортын идэвхитэй, магадгүй тамирчин ч болж магадгүй. Волейболын доороос авдаг авалтыг авч чадна, өөрийнхөө сагсны шийдэн дээр гүйж ирж байгаад 2 алхамт хийнэ, тал талаас нь янзан бүрээр нь тохно. 2 настай байхдаа дэлгүүрээс 1000 төгрөгний сагсны шийд нэхэж уйлаад авахуулсан. Дараахан нь би харин угсардаг нилээн өндөр сагсны шийд авч өгөөд замыг нь шулуудуулчихсан. Зурагтаар хүүхэлдэй үзэхгүй, харин спортын мэдээ үздэг. Тэгээд шууд цайны шүүр, халбага хоёр бариад теннис тоглоно, шилэн ширээн дээр хэдэн бөмбөгөө тавиад гурилын модоор цохиж биллиард тоглоно. Воллейболын бөмбөг нэг гараараа барьж байгаад шууд хөлөөрөө Бекхем шиг цөлнө. Сагсны шийдний шонгуудаа салгаж өрж тавиад боулинг тоглоно, ерөөсөө шууд газар дээр нь дууриана. Уг нь чааваас 3 нас хагастай юм шүү дээ хөөрхий. Спортод лав авъяастай юм шиг байна лээ. Нээрээ бас угаах гэж байгаа цамцаа газар дэлгээд дээр нь хагас хэвтээд дугуй машин хоёроо засдаг юм. Дэл сул түлхүүр багаж алх хадаас бүгд тэрний мэдэлд оччихсон.
Урьдын цагт тавтай тухтай блогдоол, сэтгэгдэл бичээд л, хариулаад, маазраад сайхан суудаг байлаа. Тэр сайхан эрхийг минь хасаад байгаа нөхөр чинь энэ байна даа. Одоо 9 сар хагастай болох гэж байна уу бараг. Юм түшиж яваад байгаа ч агаагаа бодвол томоотой, даруухан, намбатай, өвөр дээр томоотой суудаг, юм л бол энгэр заам түшиж, толгойгоо налаад эрхэлчихдэг, охин хүүхдийн шинж төрхийг 100 хувь агуулсан энхрийхэн бяцхан охин бий. Угаасаа охин хүүхэд шаал өөр юм байдгийн байна. Ганц гэм нь машин, бөмбөг, буу шийдэм гээд агаагын тоглоомуудаар тоглож өсч байгаа. Бас эрэгтэйлэг хувцас өмсч гангарч байгаа. За яахав, 3 нас хүртэл нь энүүгээр нь өсгөнө дөө.





Сэтгэгдэлүүд:
naiziinx ni tursun udur ene jil baaxan 9-9-09 bolsonshd
хэхэ яаг ингэдэг шүү,
8-харин тийн тэ
9-би бас удахгүй энийгээ ноороглоноо
хонгоруудаа дугаарлаад байгаад гомдоогүйз дэ. нэг гараараа бичиж байгааг ойлгоорой
нөгөө гар дээр охин унтаж бна.
аз жаргалтай гэр бүл..
сайхааааан сайхан.
Цаг хугацаа хурдан, хүний амьдрал урт юм шүү дээ... ямар сайхан байнаа тэ...
бид ингээд найзууд л юм шүү дээ...
Бас их идэвхитэй юм хихи
Аз жаргал хүсье...
оогий - хүүхэд бүгд л хөөрхөн тээ
фрийстайл- баярлалаа, чамд бас аз жаргал хүсье
анжгай - за танайх ч бас гоё айл шүү. танай охин ёстой хөөрхөн.
молор - удахгүй ээ удахгүй. уйдна ч гэж ёстой байхгүй шүү хэхэ.
люза - агаа бол идэвхтэй идэвхтэй хөөрөлттэй гар шд.
чацарганы бут - сонин хүн байна шд. баярлалаа хө. тайван амьдрах гээд л үзээд л байна.
бялзуухай - баярлалаа чамд бас аз жаргал хүсье
Өөлкөн юм аа. Энэ жижгүүд ингээд хайр хүргээд байдаг юм ааа.
бут- ойрд ингэж ойрхон таараагүй болохоор л сонин хүн байна гэжийшд. би чинь блог гээч юмаас холдоод явж явж саяхан ирсийшдээ
Сэтгэгдэл үлдээх: