Байгаа бололцоогоороо дархлаагаа сайжруулах

Өчигдөр уржигдархан гахайн ханиад гарчихсан болохоор дэлгүүр хоршоо руу гүйж ч амжсангүй. Шууд байгаа бололцоогоороо дархлааг сайжруулах гэж үзлээ. Гахайн ханиад нь нэг төрлийн ханиад болохоор дархлаа сайтай байвал тусахгүй байх магадлал өндөр юм байна. Бага насны хүүхдүүдэд илүү их тусах болохоор бага насны хүүхдүүдийн дархлааг яаж гайгүйхэн байлгах тал дээр хувийн санаа оноогоо нэмэрлье.

Ядаж байхад манай хархүү цэцэрлэгт явдаг болохоор нус гоожомтгой бие нь сулавтар болчихсон байсан, охин тэрнээс нь бага зэрэг халдчихсан, вакцин хийлгээд сулавтар байгаа болохоор санаа их зовжийно. Томыгоо цэцэрлэгт нь явуулахаа больсон.

Витамин С, Кальц гэсэн хоёр усан эм бол манай байнгын хэрэглээ. Ханиадны шинж тэмдэг илрэнгүүт аваад өгчихдөг учраас одоо ч манайд байгаа. Дээрээс нь Монос-ын Читамон-ыг угаасаа хэрэглүүлж байсан. Үргэлжлүүлнээ.

Нээрээ эртээдээс хойш сүү байгаа үед хөөрүүлээд халуун бүлээнээр нь оройд нь уулгаад байгаа. Зөгийн бал хийх гэсэн чинь зөгийн бал таг хатуу болчихсон байна лээ.

Халуун бүлээн цай түлхүү өгч байгаа. Уг нь бол ам цангав гээд л буцалсан хүйтэн ус руу дайрдаг байсан.

Шөлтэй голдуу хоол хийе гэж бодож байна. Сармис бараг иддэггүй байсан ч одоо бол хоолондоо хоёр хумс орчим хийж иддэг болсон. Бүлээн шөл голдуу өгье гэж бодож байна. 

Өчигдөр орой ээж алим өгөөд. Үлдсэнгээс нь өглөө хоёрыг аваад жигнээд өгчихлөө. Ингэж жигнэж идэх ер нь бие сул үед их зүгээр санагддаг юм. Алимныхаа голыг ухаж аваад шаазан аяганд алимаа хийнэ. Гол руу нь амт оруулах үүднээс бага зэргийн элсэн чихэр хийнэ. Тэгээд  хоол хийдэг савандаа багавтар ус хийж буцалгаад аягатай алимаа хийгээд жигнэнэ. Гаргаж ирээд охиндоо нухаад, хүүдээ болж өгвөл бүлээнээр нь ид гээд бяцлаад өгчихлөө.

Ээжийн өгсөн нэрсний варень байгаан байна. Тэрийг буцалсан усанд хутгаж бүлээнээр нь өгнөө. Ээж өөрөө хийсэн ориг монголын нэрс болохоор, ер нь л буруудахгүй байх.  Өөр юу байдаг билээ. Та нар бас энгийн энгийн зүйлүүдийг бичээрэй. Аарц, чацаргана, аньс ч юм уу яаралтай олж авахгүй бол...Уг нь заавал энэ гуравтай өвлийг давдаг юм. Өвөл арай болоогүй гээд байсан чинь...

 

Сэтгэгдэлүүд:

1. tsets31 | 2009-10-16 15:28:49
manai 2xuuxdiin bas sariin omno avsan xaniad odoo boltol zugeer boloxgui xaaya neg xaniagaad nys ni goojoog l yavaad bga.odoo bi em ogoxoo boliod ali bolox chinii deer xelsen argyydiig l xeregleed bgaa.manaixaar xun neex orj gardaggui boloxoor bas gaigui bx gj bodood bgaa gertee xav daraad l bj bn gexdee odoo tsas orj xuitreed ydaxgui tarxalt namjix blgui dee
2. chimgeeitgel | 2009-10-16 15:35:07
энэ ханиаднаас харин дархлаа сайтай ариун тсэвэр сайн сахивал сэргийлж чадах байхаа. нээрээ сүү уух хэрэгтэй байх шүү, баярлалаа.
3. найз | 2009-10-16 15:40:46
сайнуу танай манай охин ойролцоо юм шиг санагдсан. миний охин одоо явж эхлэх гэж байгаа 9 сар хагастай
4. tsets31 | 2009-10-16 15:43:15
manai oxin arai tom yum bnaa odoo oi3sartai guigeed bgaa.aya dyygarangyyt l bujiglene shuu de.axiigaa bainga deerelxej atamandana shuu de.er ni tegeed 2dox xuuxed ix bie daasan darxlaa saitai bxiimaa.manai tom bas sylbagar bainga l ovchin xurne erxleed l bainga gonshigonono.duu ni bol baragtai yilaxgui ovchin xurexgui oor bxiimaa
5. chimgeeitgel | 2009-10-16 15:57:47
2 хүн бичсэн байахд нэгэнд хариу өгөөд л аймаар гомдоллосон хэхэ. хүүхэдтэй хүмүүс санаа бодлоо хуваалцалгүй яах вээ наргиа шүү.
6. Өвлийн өвөө anjigai | 2009-10-16 15:59:01
Салимон гээд нэг дархлаа сайжруулдаг эм эхнэр авсан байсан шүү.

Манайх бас чиний аргуудыг хэрэглэж байгаа.
7. найз | 2009-10-16 16:11:48
чимгээ хонгор минь цэц-д хариу өгч энтер дарчаад иртэл чи ороод ирчихсэн байна. охиноо нөгөө гар дээрээ унтуулж байсымаа% сая орон дээр тавьчлаа.
8. найз | 2009-10-16 16:15:17
анжгай - салимон нээрээ эрэлттэй байгаа гэсэн шүү.

цэц- тэгвэл том охин байна шд. манай агаа бол гоншигнуур биш нэг сайхан гар бий. харин охин бол энхрий, эмзэг юм шиг байна лээ. юу ч болоогүй байхад уйлна, эрхлэнэ. толгойгоо байнга энгэрт наагаастай, одоо бас хүзүүгээр тэвэрдэг болчихсон байна лээ нялуун гэж юүхэв
9. tsets31 | 2009-10-16 16:19:28
manai oxin er ni tegej nyalyyrch tevreldeed bdaggui shte sonin.bi jaaxan teverch xevtex gexeer l bosood yavchdiin.odoo yum xelex gd zarim ugee ix tod xeleed l axiinxaa gariin ayiig daadag bolood bn.odoo tanai oxin jaaxan tomroxoor xuu chini yidaxgui xoorxon xamt toglood bn doo
10. Жиргээ | 2009-10-16 16:28:05
bolj ugvul tseterlegt ni uvul ungurtul yavuulaxgui baival...

chi emneed l xen negen xaniadtai xuuxdees daxin xaldvar avaad....gej bgaan!
11. Жиргээ | 2009-10-16 16:28:40
100 daxi bichleg chini yum bna, bayar xurgeye!
12. buyanaa66 | 2009-10-16 16:31:59
Ter chitamoniig emch bichij uguud bsan ch gesen ter chin 2 nasnaas deesh nastai xvvxded ugdug um bishv? Minii xvv 3 sartai xaniad xvrchixsen bi anisnii nawchnii xand l uulgad bga. 6 sar xvrtel n eldew antibiotek uulgad xereggvi gesen bxoor.
Сайхан зүйлүүд бичжээ... дархлаа сайн байхад гайгү дээ...

Би л лав тэр ай ти паркад болж байгаа эмийн худалдаанаас очиж хүн орхоодойн витаминууд авсан... ср д байхдаа уугаад сурчихсийн... тэрийгээ л олоод авчихлаа...
14. найз | 2009-10-16 17:20:34
жиргээ - яг тийм шүү. гэхдээ яаж өвөл өнгөртөл байлганаа% уг нь ажил хийе гэж бодоод байгаашд. баярлалаа жаахан хэцүү сэдэв биччихэж.

буянаа - тийм үү, чихэр өвс% тарваган шийрний ханд гэхээр зүгээр санагдад байгаа шд. чихэрлэг ханд болохоор 3 сартай хүүхдэд харшил болно гэж бодсон байж магад. охин маань диатезтэй байсан болохоор багадаа уудаггүй байсан. тэртээ тэргүй хөхний сүү аймар чихэртэй болохоор

бялзуух - тиймүү, би ч гадуур ч гарч амжсангүй. гарахын тулд олон хүний зав зайг тааруулна шүү дээ
15. Scion (зочин) | 2009-10-16 23:28:35
Oroonuudiinhee bulanguudad cholorminetei us tavih, hooloigoo sain chanariin davstai usaar zailah, garaa sain ugaah, oroond agaar shuugch ch um uu tavih, lemontoi haluun buleen us uuh geh met zuiliig emee ovol bolohoor hiilgedeg bsan. Bas sarmis usand hiij daruulaad ogloo garah bolgond am zailuulchihdag bsan sh dee. Odoo bodood baihad haniad barag hurdeggui bjee. Bas sain ilchlegtei huns heregleh chuhal um shig bgaan. Manai emee l lav bid nariig jaahan suldaad ireheer honinii guynii hamgiin zoolon hesgiin mahiig tsaind chanaad uulgachihdag, esvel banshtai tsai hed honog iduulchihdeg bsan um bna.
16. xaxa (зочин) | 2009-10-17 00:52:34
za er ni gaigui ee sain untaad tegeed sain hool ideh heregtei huuhdee tsetserlegt ni yavuulah heregtei shdee tiim amarhan uvchin tusahgui ee darhlaa sain baihad buh yum zugeer vitamin darhlaanii em mem chini neeh chuhal ed bish zuvhun darhlaa sularsan ued hergleh herehtei baga nasnii huuhded hamaagui yum ugch bolohgui bodisiin soliltsoo ni togtvorjoogui baidag tiim bolhoor hoolond ni anhaarval zugeer nar salhind gargaal
17. Maya (зочин) | 2009-10-17 02:06:05
Bieiin darhlaag saijruulahad aduuny mah,aarts sain geltseh yum.
18. bubee (зочин) | 2009-10-17 03:35:29
gaduur zaraad bgaa zerleg sarmisnii suljmelees gertee aeaad olgochih. huuhduudiinhee untdag oroond ch yum uu.
19. emch bn (зочин) | 2009-10-18 09:01:49
huumuusee mongolchuudaa ta nar yasan opovdmoor yum yaridag yum be ! hudlaa hutsagtsaa ni duussan vitamin hodoonii humuus garaa ch ugaahgyi bolovsruulsan aarts uu yuin sarmis olgo ch geh shig opovdmoor teneg yuim yaridiin be ! ta nar hudlaa tiim yuim id uu gej bhiin opond ur huuhdee usand sain opuulaad ogloo oroid gert ni yadaj 20 minutiin dasgal hiilgeed ogloo ert nosood huuhduudee daguulaad 30 minut ch gesen alhaj bai l daa . tegj chadahgyi bj bj hudlaa darhlaa saijruul haluun shol uu ch geh shig yu ve ! aduunii mah chin haluun ilchleg chanartai haniad chin huiteneer uusgegddeg haluun chanartai ovchin . tegeheer haluun ilchleg chanartai mah idej taarah uu . harin ch mahiig tas horigloh heregtei . manai mglchuud oorsdoo dandaa hor beltgej avaad daraa ni olon yuim yarij bie biedee hudlaa zovlogoo ogch bhiin . nom sonin sain unchaach . ondor hogjiltoi ornii humuus oorsdiigoo hamgaalah engiin naad zahiin buh zuiliig meddeg sh dee . getel manaihan yag oid toorson yuim shig l bhiin
20. saruul (зочин) | 2009-10-18 11:25:48
Alimandaa "sugar" hiideg chini buruu. bas nersnii vareni? Sugar bol hamgiin toxic hunsnii buteegdehuunii neg.Er ni huuhdiin bieiin esergiitsliig saijruulya gevel Vitamin A,C , us chuhal shuu. Jishee ni tanai ohin 9 sartai gevel tuund odort hamgiin bagadaa C-15 mg, A-4000IU heregtei. Tegeheer ogch bui tungaa sain tootsooroi. Jishee ni 1 dundaj alim 9 mg C aguulj baihad neg pomidor 2364 IU A aguulna geh met... Busad vitamin bolon erdes bodisuud medeej bas chuhal bogood hamgiin gol ni ali boloh shuud ideheer ( fresh, uncooked) jims nogoo hereglej baival sain genelee. Jishee ni sarmisaa hamgiin suuld hiih , luuvan alim zeregiig jijig ureed nuhash beldeh gm...
21. Nutat (зочин) | 2009-10-19 04:50:09
Sinupret gej germanii em /vitamin/mongold baina uh?medej baigaa Hun baina uh? Harui.minii ohin haniad hureed 7 honog aptekaas emavch uulgaad zugeer boldoggui bur ih hanialgaad baihaar ni emchid uzuulj antibiotic avch uulgaj baina. Huuhed ovdohoor hetsuu shui
22. Nutag (зочин) | 2009-10-19 04:56:08
Ted neg nohorjaahan haritsaanii soyoltoi baival yasiin.ub-t ovol igloo garaad huuhdee salhiluulaad baih tsever agaar baihgui shuudee
23. найз | 2009-10-20 17:25:03
Scion - нээрээ банштай цай зүгээр юм байна шд. ганцаараа үед хийх нь л хэцүү юм дөө...

xaxa - за ойлголоо. манай хоёр багавтар ханиадтай байсан болохоор нь ууж байсан эмийг нь үргэлжлүүлсийн. хоол нойр хоёр ч хамгийн чухал тэ.

Maya - харин тиймээ хэрэглэнээ.

bubee - зав гараад гадагшаа гарахаараа бодолцоноо.

emch bn - биеийг нь чийрэгжүүлэх үү түүнийг чинь нилээн анхаарнаа хойшдоо.

saruul - элсэн чихэр буруу юм бол дахиж огт хийхгүй% агаагаа эрхлүүлээд л жаахан хийчихсийн. охин бол угаасаа харшилтай. витамины тухай зөвлөсөнд баярлалаа.

Nutat -тийм эм мэдэхгүйн байна оо би ч ханиад хүрвэл энгийн усан эм мэмхэнээр аргалаад л хоол ундыг нь илүү анхаарчихдагийн. угийн чийрэг хүүхэд бол жаахан анхаарал халамжаа нэмэгдүүлээд хоол унданд нь анхаарчихад л гайгүй болчихоод байдын. манай агаа уг нь гайгүй. охин ч гайгүй байх оо. адилхан жороор хүмүүжижи байгаа юм чинь...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.