Гэр бүлийн хоёр нутгаасаа гараад Заамарт иржээ. Заамар руу энд тэндээс хүмүүс шууран ирж, алтны нинжанууд тэр үеэс л бий болсон. Дунд насны хүү охин хоёртой тэд амьдрал нь илт дээшлээд байс хийгээд л хот руу орж гараад явдаг байлаа. Нэг ирэхдээ цоо шинэ супер 69 авсан, машинаараа байн байн ирж наймааны зүйл аваад явна. Ирэх болгондоо угаалгын машин, хивс, зурагт гээд л бас бус юм гэртээ авсан байдаг. Анх бол алт ухдаг байсан байх, дараа нь харин тэндээ цайны газар, дэлгүүр зэргийг ажиллуулдаг байсан гэж дам сонссон. Тэгээд хэдэн жил сураг сонсоогүй ч харин 2-3 жилийн өмнө сураг сонсдох нээ, нөхөр нь яагаад ч юм нас барсан байж.
Хүү нь одоо эхнэр хүүхэдтэй болоод тусдаа амьдралтай болжээ. Эхнэр нь залуухан нөхөртэй болчихож. Охин нь 15 настайдаа ч юмуу төрж охинтой болоод ээждээ даатгачихсан, бүтэл муутай шоучин гарын охин гэнэ.
Өнгөрсөн хавар Хөвсгөл аймгийн тайга руу, тодруулбал Улаан-Уул суманд алт гараад нутгаадаа эргэсэн нүүдэл бий болсон. Хүмүүсээс сонсоход нутгийн нэг айл учиргүй мөнгөжөөд, ахуй амьдрал нь илт дээшлээд байсан гэх. Гэтэл айлын хүн малдаа явж байгаад анх алт илрүүлжээ. Эхэндээ хумсын чинээ ялтас маягийн алт элбэг байсан гэсэн. Ингээд нутгийнхан том жижиггүй алтжиж, харин аймаг байтугай хотоос олон хүнийг алт гэдэг зүйл урин дууджээ. Гэхдээ чухам аль нутгийн зөвлөл нь юм мэдэхгүй, бодвол сумынх байлгүй, Дархадын гурван сум хувааж иднэ гээд цагдаа, иргэд хамтран гаднын хүнийг оруулахгүй, тэр ч байтугай нэг алтны компанитай ширүүхэн үзэлцээд явуулсан гэж дуулдана лээ. Манай нэг хүргэн ах ч яаж зүгээр байхав, яваад 14 хоночихоод ирсэн. Аймгаасаа машинаар Улаан Уул суманд очоод тэндээсээ алт байгаа газар руугаа 20 гэсэн үү, 40 гэвүү км газар явган алхдаг юм гэсэн. Хот газар хавар хэдийн ирчихээд байхад тэнд дүн өвлөөрөө, угаасаа уул нь мөнх цаст сарьдаг юм гэсэн. Жалга дов нь хунгар цас, мөсөөр дүүрэн, алтаа ухахын тулд нилээн гүн гүнзгий малтаж байж олох юм гэсэн. Металл илрүүлэгчээ газар дээр түрээслэдэг түрээслэгчид бий болсон. Цас мөстэй учраас даарахын зовлонтой, тэгээд л олсон жаахан алтаа газар дээр нь бэлэн ченжэд өгч мөнгө болгоод идэх уух юмаа залгуулдаг гэсэн. Мэдээж бүх худалдаа тэнд хэдий нь очсон. Ахыг наашаа гарахын алдад сумын төв дээр юмны үнэ тэнгэрт хадаж жирийн иргэд хөлд нь чирэгдэж байна гэнэ билээ. Ирчихээд металл илрүүлэгчтэй болчихвол тэнд хүмүүст түрээслээд зовлонгүй мөнгө олж байна гээд л балай балай юм ирээд, тэрийг нь хэн ч дэмжээгүй болохоор тэгсхийгээд намдсан.
Ердөө 20-оод хоногийн өмнө манайд Говь-Алтайгаас хүн ирлээ. Бигэр суманд алт гарсан гэж зунжингаа дуулдаж байсан. Мөн л нутгаа санагсад бөөн бөөнөөр цугларч, харанхуй болоход тэр хавь газар яг л Улаанбаатар шиг хаа сайгүй гэрэл гялтганаж байсан гэсэн. Отгуудын гэрэл шүү дээ. Баянхонгороос багагүй хүн ирсэн гэж байсан. Ургийн баяр хийхэд болохоор болчихож гэж өөр нэг хүн өмнө нь хэлж байсан л даа. Алт эхэндээ мөн л хялбар олдож байж, одоо бол металл илрүүлэгчтэй хайхгүй бол болохгүй гэнэ. Хэдэн зуун хүн зөвхөн алтны төлөө цуглаж, угийн говь тал газар, муухан өвс ургамал нь бүр ч байхгүй болж, мал маллахад хэцүүхэн болсон сурагтай. Мэдээж сумын төвийн юмны үнэ тэнгэрт хадаж иргэд хэлмэгдсэн. Манай хамаатны хүн ч алт ухаж үзсэн гэнэ. “Нэг өдрийн дотор хүн нүдэн дээр 100 мянган төгрөг олчихоор шунал хөдлөхгүй байхын аргагүй байгаам чинь” гэж байна лээ. Сүүлдээ ч ухахаа больчихсон гэсэн. Угаасаа олдоц энэ тэр нь жаахан муудаад багаж хэрэгсэл шаардаад ирдэг юм шиг байгаам. Хамгийн гол нь малын бэлчээр хэцүүдсэн гэж байгаа.
Дайн байлдаандаа хүртэл тэмцэлддэг байсан алт гээч юм хүний шуналыг тийм их хөдөлгөдөг юм болов уу. “Ядуугийн зовлон” кинон дээр гардаг шиг сайхан сэтгэлтэй хүн хүртэл алт харахаараа илбийн юм шиг хувирдаг юм уу. Эсвэл үнэхээр хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй, өдрийн дотор хэдэн мянган төгрөг олох хүсэлтэй байна уу. Ядуугаасаа болоод юун байгаль манатай болчихоод байна уу. Эсвэл байгалиа хайрлаж байна гэж суусаар байх хойгуур тэртэй тэргүй нэг компани ирээд хөрс шороог нь эргүүлээд хаячих юм чинь өрссөн нь дээр гэж боддог юм болов уу. Мэдэхгүй дээ энэ алтыг... Алт ер нь яг хүний хувийн амьдралд сайн сайхан юм авчирдаг юм уу. Заамарыг ч, энд тэндхийн нинжа нарыг ч, алтны том компаниудыг ч, Алтан дорнод монголыг ч, Монгол газарыг ч хараад байхад алт тэдэнд ашиг мөнгө авчирсан ч аз жаргал авчраа болов уу... Байгаль ээж хариугаа л аваад байх шиг...





Сэтгэгдэлүүд:
африкт бол алмаазны төлөө...
латин америкд бас тэгүүл манайхтай төстэй юм билээ... би энэ тэхай тв-ээр репортаж үзэж байсан...
бодлого байхгүй шуналт хүмүүүүүүүүүүн...
Өргүй хүний амийг нь авья гэсэн ам алтанд байдаг юм гэсэн.
Саяхан би нэг суманд очсон, тэндхийнхэн бас алт гараад эхэлсэн гээд нутгаа төнхөөд эхэлчихсэн байна лээ.
анжгай - баярлалаа
чимгээ - уул нь байгалиа хайрлавал их хэрэгтэй юмсан даа
м2- надад бас яааг тэгж санагддаг
амор - бодлоготой байж болохгүй л байган байх даа тэ
очко - тэр охины ирээдүй бүрхэг ээ. ганц өдрийн хоолоо бодохоос өөр аргагүй хэцүү шалтгаан байгаан байлгүй дээ
нутаг - анжгай та хоёрт амжилт хүсье. алтны тухай аймар үнэн үг байна
зош - энэ бас яасан аймар үг вэ. монголд ч хаа сайгүй алт байгаадаг шүү
Сэтгэгдэл үлдээх: