- Өвөө манайд иртэл манай агаа дагав. ”Танайд хоноё оо” гэсээр байгаад дагаж явах юм болов. Би: “Чи ойрдоо шөнө уйлаад байгаа, өвөө эмээ хоёрыгоо ядраах юм биш үү” гэсэн чинь өвөө нь: “Миний хүү яагаад уйлсийн. Зүүдлээд байгаамуу...”. Агаа: “Аав ээжийн орон дээр унтдаг болчихсон. Би хажууд нь ганцаараа өөрийнхөө орон дээр унтаад, тэгээд мангас зүүдлээд ий ий гээд уйлаад байгаа” гэв.
- Орой болсон аав ирдэггүй ээ. “Аавтай ярья” гэхээр нь залгаад өгөв. “Аав чи хурдан ирээч”, “Чи хаана явжийгаан” гээд ярьж дуусав. Би: “Аав нь юу гэжийн.”
-“Аав гудамжинд явжийн”
-Гудамж хаана байдгийн?
-Байшингийн хажууд.
-Байшин хаана байдгийн?
-Гадаа байдгийн.
- Аав тамхи татах гээд гадаа гарах гэв. Агаа: Аав чи гэртээ тат. Хүнсний зах тэр дээр байна. /үнсний савыг хэлж буй юмсанжээ/
- Зурагт үзүүлэхгүй болохоор нь би: Тэр хараа энийг Амраа гэдгийн.
Агаа: Амартүвшин үү?
Би: Тийн
Агаа: Наран дээр суудаг уу?
Би: Юу?
Агаа: Нартай сандал дээр суудаг...
- Өө тэр охин маань уйлаад унахаар нь харсан чинь шкабны доор агаа дүүтэйгээ хамт орчихож. “Битгий уйл уйлж болохгүй ээ, агаа нь хүүгээ санасийшүү” гэнээ. Бас шов хийтэл үнсэж байна. /Аав нь хүүгээ санасан шүү гээл тэр хоёр оройдоо нялуурдагийг дууриаж байгаа царай нь.../





Сэтгэгдэлүүд:
блогтой эгч- манай агаа ч намайгаа миний хөө босжий гэдэг хүн дээ
наран дээр суудаг гэхээр нь санаа аваад таамгаараа хэрэм дээр, бөмбөг дээр, туулай дээр хэн суудын гээл асуугаад байсан чинь бүгдий нь мэдэж байшд. хөөрхийн. энэ ангидаа ороод сар л явсан байх...
Сэтгэгдэл үлдээх: