Тэгээд хэд гэж үү, нэг саяыг гэхгүй юу... За за үнэнгээ хэлэхэд би лав 50 мянган төгрөг, гэр бүлээрээ гэвэл 200 000 төгрөг авмааргүй байна. Энэнийхээ оронд ирээдүйд хэрэгтэй нэг юм хиймээр, бүтээмээр, босгомоор байна шүү дээ. Баян цатгаландаа биш ээ, мөнгө хэнд ч илүүдэхгүй ч, тал талд тарааж байхаар нийлүүлээд томхон юм хийчихвэл дээр баймаарсан.
Миний ойр тойрныхон лав ингэж хэлж байна:
-Нефтийн үйлдвэр ч юмуу байгуулаад бензиний хараат байдлаа жаахан ч гэсэн шийдэх юмсан. Амьдрал бензинээс, оросоос үнэн шалтгаалаад байна шдээ.
-Нээх сайхан сүүлийн үеийн төхөөрөмжтэй, эмнэлэг ч юмуу оношлогооны төвтэй болох юмсан.
-Утаагүй болоход хүрэлцэхгүй мөнгө юм байх даа. Гэр хорооллынхныг нэг тийш нь шийдмээр байна. Нээрээ хавар болохоор хэн хүнгүй агаарт гарахын түүс болдог биз дээ. Намар бол нээх тэгээд байхгүй. Өвөлжингөө утаагаа амьсгалсан болохоор цаанаасаа бие гэдэг юм амь тэмцээд агаар руу тэмүүлж байгаа байх даа.
-Эсвэл болье зүгээр, МУИС-ыг ч юмуу, ШУТИС-ыг ч юмуу хотын зах руу гаргаад camp болгочихьё.
-Нээх сайхан хэдэн том үйлдвэр бариад, олон хүнийг ажилтай болгоё... Оёдлын үйлдвэр, гутал, төмөр ч юм уу. манайд бол бүх түүхий эд нь элбэг байна шүү.
-Замгүй газар нь зам бариад, тоггүй газар нь тог татаад өгчихвөл ч...
Нэг иймэрхүү юм яриал байна. Хийх юм зөндөө байсаар байгаа юм чинь нэгдэж байгаад юм хийчихвэл тэ. Та нар юу гэж бодож байна...





Сэтгэгдэлүүд:
даанч тэр хүн бүрт 1,5-г өгвөл манай эдийн засаг сүйрэх юм байх өө
Ийм бодолтой хүмүүүс олон байгаад таатай байна.
yadeen kkk
Neeree neg saihan emneleg bosgochihoosoi doo
- ДАНС РУУ ШУУД ОРЧИХВОЛ АВАХГҮЙ ГЭЭД ЯАХАВ ДЭЭ. ХЭХЭХЭХЭ
28- өгөөд эхэлчихвэл авахгүй гээд яахав дээ тээ
29- уг нь авмааргүй ч, өгмөөргүй ч байсан нь дээр байгаа байхгүй юу
30- наадах чинь ёстой хэрэгтэй бөгөөд гоё санаа шүү. энэ дарга нар гадагшаа эмчлүүлчихдэг болохоор тоодоггүй юмуу, мэддэгүй юм байгаа биз
Сэтгэгдэл үлдээх: