Эрчүүд уг нь уран цэцэн эхнэрт, хадмууд хөх зүү хөндлөн барьдаг уран бэрд дуртай байдаг байх. Би бол тийм бэр биш. Хар багадаа хүүхэлдэйнд өөдөсөөр янз бүрийн хувцас шиг юм хийж байна гэж оролдсоор байгаад оёдлын машин ажиллуулж сурсанаас цаашгүй. Хөдөлмөрийн хичээл дээр нэр хичээгээд онц гарахын тулд хальт муль ганц хоёр юм нэхэж хатгаж байснаас өөргүй. Тэгээд ч миний багын хүүхэлдэйнүүд ямар галбир сайтай барби байсан биш.
Хийсэн юм дандаа бүтэлгүйтдэг болохоор миний оёдол үйлийн намтар тун муу. Тэрнээс хойш гэхээр бараг 10 гаруй жилийн түүхэнд хөх зүү хөндлөн барихдаа оймсны цоорхойгоо л оёж байснаас биш үйл урлаж байгаагүй юм. Гэхдээ бас хоосонгүй. Энэ урт хугацаанд ганц нэг юм урласаан. Эхлээд нэг даавуун өмд тайраад богино өмд болгоод хэсэг өмссөн. Тэгж байгаад уйдаад дүүдээ өгчихсөн. Яахав дажгүй болсон.
Дараа нь харин жирэмсэн гэртээ сууж байхдаа учиргүй нэг юм нэхсэн. Яг онгод орно гэдэг шиг нэхээд л байлаа нэхээд л байлаа. Надад нэг гоё өнгөтэй ноосон цамц байсын. Даанч хуучираад ирэхээр нь уйдаад хөвж утсыг нь бөөрөнхийлчихөөд байж байснаа гэнэт торон мак нэхэж өмсмөөр санагдаад, тэгээд мэддэг ганц сүлжээсээрээ нэхсэн. Бодож төлөвлөж байсан ч юмгүй, угаасаа янз бүрийн булан тохой хээ хуар гаргаж чадахгүй юм чинь аль болох энгийн хийхийг бодсон. Дэгээ зүүгээр тор нэхэх үндэс суурь болсон ганц нэхээс болох багана босгоод л, хонин холбоо холбоод л яваад байлаа.
Тэгээд нэг иймэрхүү мак болсийм. Өмсчихөд харин давгүй шүү.
Хармаар байвал зурган дээр дараад томруулаад харчихна биз. Торон маягийн болохоор зуны халуунд дажгүй. Бас ... бөгөөд эмэгтэйлэг дэгжин харагдуулдаг болохоор би аймар хайртай. Одоо надад бараг 5 жил болж байгаа. Гэхдээ би их ховор өмссөн. Макны доод эмжээр нь дээдэхтэйгээ адилхан нэхээстэй. Энгэр болон суга, ташаа хавьцаа утсаар нь холбоод жаахан үрчийлгээд хэлбэр оруулчихсан болохоос биш бараг тэгш өнцөгт л хэлбэртэй юм хийсийн байгаан. Мөр гэвэл утсаараа нэг л дан хонин холбоодчихсон. Торон ч гэсэн бие хаа нэвт шувт гэрэлтээд байх нь бас гайгүй ээ. Өнгө бол янзын таалагдаж байгаа. Энэ лав миний амьдралдаа хийсэн цорын ганц бүтээл болох байх. Нэг иймэрхүү.
Надад бас нэг богино жинсэн өмд байсан. Гэхдээ өвдөгнөөс нилээн доогуур байдаг, моод нь дажгүй, өнгө бас гайгүй. Хамгийн гоё юм нь хөөрхөн хөөрхөн жижиг халааснуудтай. Тэгсэн тэрийг нь ашиглаад том шуудай шиг цүнх оёмоор санагдаад болдоггүй. Бас л олон жил болчихсон нэг газраа урагдчихсан юм л даа. Тэгээд л тайраад хаясан. Цүнхээ эсгэмэр аядаад далд хийчихсэн. Одоо бараг 10 хонож байгаа. Гаргаж оёх гэхээр нөхцөл бололцоо таарахгүй юмаа гэхгүй юу.
Зун нэг том даавуун хөшиг тайрсан. Үлдэгдлээр нь хоёр дэрний уут оёнгуутаа хадам ээжийгээ харж хөөрөөд ав ав, би өөртөө дахиад оёод авчихъя гээд дурсгачихсан. Одоо байхгүй, өөртөө ч оёсон юм алга, дээр нь ээжээс бас нээх гоё хөшигний тайрдас авчихаад, дэрний уут оёж өгнөө за гээд бас л таг болчихсон.
Барагтаа л оймны цоорхой оёх ч дургүй би үүнийгээ анхнаасаа хадам ээждээ хэлчихсөөн. Юу гэж гэхээр юм оёоё гэвэл ч оёх л байх даанч би үйлийн үргүй дургүй гээд. Тэгэхээр айгаад байх юм байхгүй. Нөхрийн онгорхой цоорхойг хүртэл хадам ээж л битүүлж өгдөг гэхэд ер нь буруудахгүй байх. Одооноос л би жаахан санаа зовсхийх янзтай.
Түүхэн том бүтээлүүд бол эд нар л байна. Хамгийн том нь мэдээж миний зуны гоёо. Хэзээ нэгэн цагт миний гараас шуудай шиг цүнх гарвал үзүүлнээ.





Сэтгэгдэлүүд:
миний хөлтэй давхцаад бас миний охин байгаа. тэр харагдахгүй байна уу
5- чи харин гоё уран юмаа
6- хөөх тэр том цүнх нэхэх ч энэ амьдралд байхгүй байх шүү
7- хонгороо буруу ойлгосон байна. аль 5 жилийн өмнө жир байхдаа нэхсиймаа, зүгээр сууж байхаар гээд. одоо энэ зураг чинь жир биш, саяхны зураг.
8- тийм шүү, наддаа аймар том амжилт байсан.
9- чи бид хоёр нэг л их адил хүмүүс юм шиг байгаамдаа. одоо бас үйл оёдол ч адил юм.
Burda tsugluulaad l bdag gej bgaa
суралцахиймсан, хийх юмсан гэсэн худлаа бодлоос өөрцгүй амьдраад байх юм доо.
майк тасссс..
дараа цүнхээ оёод бас зургийг нь оруулаарай .
12- чи ёстой жинхэнэ уран бэр байна даа. эмэгтэйлэг юмаа
13- хэхэ
14- яааг тийм шүү. тийм эмэгтэйчүүд лаг тэ.би бол чигчий хурууны нэг үенд нь ч хүрэхгүйээ
Сэтгэгдэл үлдээх: