Хөдөө явсан хүн байна даа, хэдэн зураг оруулъя. 6 сард бид хотоос гараад Хөтөл,Эрдэнэт, Булганаар дайраад Хөвсгөл орохоор явав. Энэ дараах нуур бол Булганы нутагт байдаг Шарга нуур. Хануйн голын гүүрээр гараад хэдхэн км-т оршдог.

Үүнээс цааш Хөвсгөлийн Рашаант сумын төв дээр ирсэн. Энд манай өвөө амьдардаг. Өвөөгийндөө нэг хоночихоод цаашаа аймаг явлаа. Аймаг явахад Тариатын давааг даваад Сэлэнгэ мөрөн дээр очдог. Бярваазаар гатлая гэсэн ажиллахаа больчихсон байна лээ. Тэгээд энэ гүүрээр их мөрнийг тууллаа.


Сэлэнгэ мөрөн... Рашаант сумаар дайрч аймаг ороход нилээн дөт боловч энэ мөрөн дунд нь бий. Бярвааз ч байхгүй үед буюу намайг жаахан байхад мөрний хоёр эрэг дээр хүмүүс цуглаад хүнээ солилцдог байсан гэсэн. Хийлдэг завьтай завьчин биднийг зөөж байсныг би санадаг. Би 4 юмуу 5-тай л байсан болов уу. Ээж аав хоёр наад эргээс нь тосоод цаад эргээс нь бас хэн нь ч юм суулгаж өгч байсан. Ээж аав хоёрын харалдаа цаад эргээс гарсан ч нөгөө эрэгт гарахдаа нилээн доогуур орж ирж байлаа. Бас хавар намартаа энэ мөрнийг хөлдсөн байхад нь машинтай хүмүүс гарч яваад осолддог нь олонтаа...

Сэлэнгэ мөрнийг гатлаад аймаг ороход үнэхээр ойр юм билээ. Аймаг орохын алдад энэ нуур бий. Нэрийг нь ёстой таг мартчихаж. Ямар ч байсан гоё нэртэй... Үүний ойролцоох Номт билүү гэдэг газар манай ээжийг эгчийнх зусаж өвөлждөг. Энэ бидний очих гол газар байлаа.
Тэнд томчууд биднийг үлдээчихээд эмээгийн болон өөрсдийн нутгаа үзэхээр Галт сумыг зорив.

Одоо бол бид буцаад явж байна. Нөгөө алдарт Тариатын давааг цаанаасаа өгсөж байгаа. Үүнийг давчихвал бид Рашаант сумын төв дээр ирнэ. Энд манай өвөө хүлээж байгаа. Өвөө бол аавын аав. 80 хүрсэн ч ануухан өвөө бий.
Энэ их айхтар даваа шүү. Тахиралдсан огцом замтай, нилээн өгсүүр. Шавартайд бол явахгүй л юм билээ. Өндөр хүчдэл, утасны шугамуудыг хараарай...





Даваан дээр гарч ирэхэд өөдөөс пургон өгсөж ирж байлаа...


Ай даа сайхан Монгол нутаг минь...

За энэ болбоос манай өвөөгийн зуслан дээр ирчихсэн буй байдал. Өвөө биднийг сумын төв дээр хүлээж байгаад хамтдаа зусданд ирээд, бид энд 3 хоносон. Тэнд манай томчууд авч явах махаа аргалийн утаанд утангаа даалуудаж, шимийн юм хүртэж байгаа нь. Модонд сэрүүн гээд махаа тэнд өлгөчихсөн байгаа...

Тэр гэр бол өвөөгийн гэр. Өвөөгийн зуслан бол амралтын газар л гэсэн үг.

Харин тэнд байгаа нуур бол Дөрөө нуур. Ер нь бол өвөө сумын төв дээр байдаг. Харин зун болохоор малынхаа хажууд зусдаг юм. Өвөө маань 80 гарч байгаа ч ануухан.

Хөдөөний хоёр залуу...

Нэг халуун өдөр Дөрөө нууранд жаргалаа эдэлж өнжлөө...

Энэ миний хүү сэлсэн гээд бөөн баяр. Хөл гараа сарвалзуулж үзсэн байгаам.

Тэнд усны шувуу байгаа.
Өвөөгийн тухай товчхон хэлэхэд физик математикийн багш хүн л дээ. Саяхан өвөө хотод ирээд явсан. Өвөө цорын ганц 10-р анги дааж төгсгөсөн нь 40 жилийн өмнө юм. 40 жилийн ойгоо шавь нар нь тэмдэглээд өвөөг урьжээ. Шавь нар нь одоо 60 хүрж яваа гэнэ. Шавь нар нь угаасаа өвөө дээр очимтгой их дотно байдаг учир нь цорын ганц төгсөгчид нь юмсанж. Тэд нарыг төгсгөөд л өвөө хичээлийн эрхлэгч, хүмүүжлийн эрхлэгч, захирал хийгээд явчихжээ. Тэтгэвэрт гарахын өмнөхөн төрсөн нутгийнхаа сургуульд очиж ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ...





Сэтгэгдэлүүд:
зочин - тэр харин гоё гарсан байгааз. хадгалаад авч болийшдэ
анжгай - уншсан уншсан. би ч адил явж дээ гээл дотроо бодож байлаа.
х-вүмэн - тийшдэ ингээл монголдоо дурладийн. бас хөдөөгөө байнга санадийн. би ч сайхан шавайгаа ханатал явсаан. ойрын хэдэн жил ингэж яваагүй.
geology - мэдээж дандаа явдаг бол уйдах л байх даа. мань мэт нь хэдэн жилдээ ганц явж байгаа болохоор юун уйдах...
Жиргээ - сайхан шүү сайхан
Badman - тиймүү, ихэнх хүмүүс энэ замаар явдаг юм шиг байна лээ тэ
apabst - энэ нөгөө сая 6 сард явсан зураг. залхуурсаар байгаад л тэр...
SSunday - зүгээрээ хө би чинь аппарат хариуцагчаар биш охиноо хариуцаж явсан болохоор бас өөрийн хүслээр зураг дарж чадаагүй ээ
amanjinka - гайгүй хэдэн зургаа л түүж орууллаа
асуулт -мэдэхгүй шд
Сэтгэгдэл үлдээх: