Найз блог - Шинэ бичлэгүүд http://naizb.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Tue, 10 Nov 2009 22:09:41 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Бие биенээ ологсод]]> http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=298208 Энэ хорвоод хачин сонин ааштай хүмүүс хүртэл насныхаа ханийг олдог байхад бал бурам шиг ааштай ажилсаг шаавай хүмүүс хүртэл орь ганцаар хорвоог туулах юм даа. Ёстой л хувь тавилан гэдэг тэр байх.

[...]]]> Tue, 10 Nov 2009 22:09:41 +0800 http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=298208 <![CDATA[Мэддэг бол зөвлөөч]]> http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=297565 Нэг хамаатны дүү охин ийм дасгал гэрээр хийдэг гэнээ. Гол дасгал нь сунгалтын дасгал гэнэ. Сунгалтын дасгал хийхээр бие нь уян налархай болоод хөшүүн нь арилаад л их гоё болдог. Ер нь л бие гэж тос тосолгоо нь таарсан техник шиг л болдог юмуу даа. Тэгээд энэ дараалал энэ тэр нь зөв юмуу гэсэн чинь гайгүй байх өө, би өөрөө бодож байгаад л ийм дарааллаар хийдэг гэнэ.

[...]]]> Tue, 10 Nov 2009 14:17:13 +0800 http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=297565 <![CDATA[Хөдөө явсан хүн байна даа...]]> http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=293075 Хөдөө явсан хүн байна даа, хэдэн зураг оруулъя. 6 сард бид хотоос гараад Хөтөл,Эрдэнэт, Булганаар дайраад Хөвсгөл орохоор явав. Энэ дараах нуур бол Булганы нутагт байдаг Шарга нуур. Хануйн голын гүүрээр гараад хэдхэн км-т оршдог.

[...]]]> Fri, 06 Nov 2009 13:50:15 +0800 http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=293075 <![CDATA[Миний оёдол үйлийн бяцхан түүх]]> http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=288562 Эрчүүд уг нь уран цэцэн эхнэрт, хадмууд хөх зүү хөндлөн барьдаг уран бэрд дуртай байдаг байх. Би бол тийм бэр биш. Хар багадаа хүүхэлдэйнд өөдөсөөр янз бүрийн хувцас шиг юм хийж байна гэж оролдсоор байгаад оёдлын машин ажиллуулж сурсанаас цаашгүй. Хөдөлмөрийн хичээл дээр нэр хичээгээд онц гарахын тулд хальт муль ганц хоёр юм нэхэж хатгаж байснаас өөргүй. Тэгээд ч миний багын хүүхэлдэйнүүд ямар галбир сайтай барби байсан биш.

[...]]]> Mon, 02 Nov 2009 16:44:31 +0800 http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=288562 <![CDATA[50 мянган төгрөг авмааргүй байна]]> http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=282010 Тэгээд хэд гэж үү, нэг саяыг гэхгүй юу... За за үнэнгээ хэлэхэд би лав 50 мянган төгрөг, гэр бүлээрээ гэвэл 200 000 төгрөг авмааргүй байна. Энэнийхээ оронд ирээдүйд хэрэгтэй нэг юм хиймээр, бүтээмээр, босгомоор байна шүү дээ. Баян цатгаландаа биш ээ, мөнгө хэнд ч илүүдэхгүй ч, тал талд тарааж байхаар нийлүүлээд томхон юм хийчихвэл дээр баймаарсан.

[...]]]> Sat, 24 Oct 2009 13:28:44 +0800 http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=282010 <![CDATA[Хөөрхөн яриа]]> http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=280688 - Өвөө манайд иртэл манай агаа дагав. ”Танайд хоноё оо” гэсээр байгаад дагаж явах юм болов. Би: “Чи ойрдоо шөнө уйлаад байгаа, өвөө эмээ хоёрыгоо ядраах юм биш үү” гэсэн чинь өвөө нь: “Миний хүү яагаад уйлсийн. Зүүдлээд байгаамуу...”. Агаа: “Аав ээжийн орон дээр унтдаг болчихсон. Би хажууд нь ганцаараа өөрийнхөө орон дээр унтаад, тэгээд мангас зүүдлээд ий ий гээд уйлаад байгаа” гэв.

[...]]]> Thu, 22 Oct 2009 15:50:33 +0800 http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=280688 <![CDATA[Алтыг шүтэх үү, эс шүтэх үү...]]> http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=279927

Гэр бүлийн хоёр нутгаасаа гараад Заамарт иржээ. Заамар руу энд тэндээс хүмүүс шууран ирж, алтны нинжанууд тэр үеэс л бий болсон. Дунд насны хүү охин хоёртой тэд амьдрал нь илт дээшлээд байс хийгээд л хот руу орж гараад явдаг байлаа. Нэг ирэхдээ цоо шинэ супер 69 авсан, машинаараа байн байн ирж наймааны зүйл аваад явна. Ирэх болгондоо угаалгын машин, хивс, зурагт гээд л бас бус юм гэртээ авсан байдаг. Анх бол алт ухдаг байсан байх, дараа нь харин тэндээ цайны газар, дэлгүүр зэргийг ажиллуулдаг байсан гэж дам сонссон. Тэгээд хэдэн жил сураг сонсоогүй ч харин 2-3 жилийн өмнө сураг сонсдох нээ, нөхөр нь яагаад ч юм нас барсан байж. [...]]]> Wed, 21 Oct 2009 11:59:36 +0800 http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=279927 <![CDATA[Байгаа бололцоогоороо дархлаагаа сайжруулах]]> http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=277178

Өчигдөр уржигдархан гахайн ханиад гарчихсан болохоор дэлгүүр хоршоо руу гүйж ч амжсангүй. Шууд байгаа бололцоогоороо дархлааг сайжруулах гэж үзлээ. Гахайн ханиад нь нэг төрлийн ханиад болохоор дархлаа сайтай байвал тусахгүй байх магадлал өндөр юм байна. Бага насны хүүхдүүдэд илүү их тусах болохоор бага насны хүүхдүүдийн дархлааг яаж гайгүйхэн байлгах тал дээр хувийн санаа оноогоо нэмэрлье.

[...]]]> Fri, 16 Oct 2009 15:04:01 +0800 http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=277178 <![CDATA[99 дэх бичлэг ба Миний нандингууд]]> http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=271970

Энэ миний 99 дэхь бичлэг л дээ. 99 гэхээр тооны тухай бичмээр санагдлаа. 9 бол манай хүний дуртай тоо учраас надад таалагддаг тоо. Анх бид хоёр 1999 оны 11 сард Салхи хамтлагийн тоглолтыг үзэж болзож байжээ. Тэгэхдээ бол 9 сараас эхэлж над дээр ирэмтгий болсон юм байна. Тэрнээс хойш 10 жил өнгөрчээ. Хурдан байна шүү. Жаахан байхдаа тэр 9 дугаартай тоглогч байлаа. Дараа нь анх удаа гар утас авч 8911 гэсэн дугаартай болж байв. 8 нь миний нэрний үсэг буюу миний дуртай тоо, 9 нь өөрийнх нь дуртай тоо, 11 нь өөрийнх нь нэрний үсэг.

[...]]]> Wed, 07 Oct 2009 15:10:04 +0800 http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=271970 <![CDATA[Хүлээлт дууслаа]]> http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=271610

Оюутолгойн гэрээг зурагдахаар ингэнэ тэгнэ гэсэн их хүлээлт энэ намаржингаа хүмүүсийн дунд байлаа. Дүүгийн ажилладаг компани гэрээ байгуулагдчихвал тогтмол ихээхэн орлоготой болоод ирнэ гэнэ. Найзын компани болохоор гэрээ байгуулагдсаны дараа ихээхэн ажилчин нэмж авч Оюутолгой дээр нэгэн төсөл дээр гүйцэтгэгчээр ажиллана гэнэ.  Оюутолгойн ордыг ашиглаад ирэхээр цахилгаанаа тийш нь зарах учраас цалин нэмэгдэнэ гэсэн цуу яриа станцынхны дунд гарчээ. Олигтой ажил, мэргэжилгүй залуус Оюутолгойд ажиллана гээд хөөцөлдөөд эхэлчихэж.

[...]]]> Tue, 06 Oct 2009 18:31:34 +0800 http://naizb.blog.banjig.net/post.php?post_id=271610